Виктор Цойгийн тухай кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.29-нд нийтлэгдсэн

Виктор Цойгийн тухай кино хийнэ

“Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, шинээр барих тухай сургалт” семинарыг 2012 оны 11-р сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Дуулиан болоод байгаа “Матильда” киноны найруулагч Алексей Учитель дуучин, хөгжимчин Виктор Цойгийн талаар кино хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

“Ирэх хавраас би эртнээс бодож, мөрөөдөж ирсэн киноны зураг авалтаа эхэлнэ. Энэ нь Виктор Цой болон түүний ойр дотныхон, түүний замаар замнагсдын тухай кино байх юм” хэмээн Учитель сэтгүүлчдэд ярьжээ.

Виктор Цой 1980-аад оны сүүлээр хамгийн их шүтэн бишрэгчтэй дуучин байсан бөгөөд түүнийг тухайн үеийн өөрчлөлт, шинэчлэлийн дууч хэмээн ярьдаг. Түүний эцэг нь Орост суурьшсан солонгос үндэстэн юм. Тэрбээр 1990 оны наймдугаар сард автомашины ослоор харамсалтайгаар тэнгэрт хальсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж