The Economist сэтгүүл Оросын Октябрийн хувьсгалын 100 жилийн ойд зориулсан дугаарынхаа хавтсан дээр Ерөнхийлөгч Владимир Путиныг эзэн хааны дүрээр хэвлэжээ.
Владимир Путиныг Оросын хаадуудын өмсдөг байсан цэргийн дүрэмт хувцастай дүрсэлж, пуужин, буу зэргээр чимжээ. Энгэрт нь зүүлгэсэн одонгуудын нэг нь Крымын газар нутгийн хэлбэртэй байгаа юм.
“Октябрийн хувьсгалын 100 жилийг тэмдэглэх энэ үед Орос дахиад хаан эзэний мэдэлд орлоо. Оросын либералистууд, уламжлалт консерваторууд Путиныг XXI зууны эзэн хаан болсон гэж ярьж эхэлсэн” хэмээн тус сэтгүүл нийтлэлдээ бичжээ.
Путины удирдлага дор байгаа өнөөгийн Орос орныг 100 жилийн өмнөх эзэн хаант Оростой адилтгажээ. Тухайлбал, Петрийн үед тулгарч байсан сонголтын өмнө Путин байна. Тэр үед Орос барууны орнуудын жишгээр иргэний эрхийг дээдэлж шинэчлэгдэх үү, эсвэл тэднээс хол байх уу гэсэн сонголттоы байсан хэмээн бичжээ.
The Economist сэтгүүл нэг биш удаа Владимир Путины зургийн эвлүүлгийг хийж байна. 2016 онд Путины нүдний хар хэсгийн оронд сөнөөгч онгоцуудыг дүрсэлсэн бөгөөд холбогдох нийтлэлдээ Сирийн Мосул хотоос террористуудад гарах хонгил гаргаж өгөх ёстой хэмээн бичсэн юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ