Монголын Улаан загалмайн нийгэмлэг байгуулагдав (1938.11.04)

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Монголын Улаан загалмайн нийгэмлэг байгуулагдав (1938.11.04)

1915.11.01 Монголын сонин бичиг нийслэл хүрээнд гарч эхлэв.

1921.11.01 Ардын Засгийн газрын тогтоолоор Тангарагийн гэрээ хэмээх дүрмийг баталж, Богд хаан, Засгийн газрын эрх хэмжээ, тэдний хоорондын харилцааны зарчмыг тодорхойлжээ. Ингэснээр ардын эрхтэй хэмжээт цаазат засгийг тунхаглан зарлав.

1922.11.05 Москва хотноо нээгдсэн Коминтернийн IV их хуралд МАХН-ын төлөөлөгчид оролцжээ.

1961.11.01 БНМАУ-ын III Их хурал хуралдав. 81 төлөөлөгч оролцсон тус их хурлаар нутгийн захиргааны аппаратад жинхэнэ ядуу, дунд идэвхтэй ардыг өргөн оролцуулах, орон нутагт түр цэрэг байгуулж, нийт идэрчүүдийг цэргийн эрдэмд сургах, өртөөдийн зарим хэсгийг татан буулгах, албан татварыг өсгөж, хураах зэрэг шийдвэрийг батлан гаргажээ.

1938.11.04 Монголын Улаан загалмайн нийгэмлэг байгуулагдав.

1942.11.04 Зөвлөлтийн улаан армид тусламжийн гурав дахь цувааг илгээв. Сайд Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ц.Дамдинсүрэн нарын төлөөлөгчид 236 вагон тусламжийн цувааг хүргэжээ.

1956.11.02 БНМАУ, Индонез улсын хооронд эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээ байгуулав.

1962.11.01 Монгол Улс энэ өдөр ЮНЕСКО-гийн дүрэмд гарын үсэг зурж, тус байгууллагын 108 дахь гишүүн болов. 2017 онд Монгол Улс ЮНЕСКО-д элсэн орсны 55 жилийн ой тохиож байна.

1975.11.05 БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу барьсан Соёлын төв ордныг Зөвлөлтийн Үйлдвэрчний эвлэлээс Монголын үйлдвэрчний эвлэлд бэлгийн журмаар хүлээлгэн өгөв.

1983.11.01 Уулын баяжуулах ‘Эрдэнэт’ үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулав.

1993.11.05 Улаанбаатар хотын ойролцоо буюу Санзайн аманд Зэвсэгт хүчний ангийн нисдэг тэрэг 2 нисэгчтэй төлөвлөгөөт нислэг хийж яваад осолдов.

2013.10.31 ӨАБНУ-ын Дэд ерөнхийлөгч Халема Мотланте Монгол Улсад айлчлав.

2013.11.04 Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Ерөнхий сайд асан Д.Содномд төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртээв.

2014.10.30 Хилийн 0119 дүгээр ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

2016.10.31 Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж