Ньюс хөтөч: Гурван талт хэлэлцээрийн талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Гурван талт хэлэлцээрийн талаар мэдээлнэ

Ньюс хөтөч: Гурван талт хэлэлцээрийн талаар мэдээлнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 5-7 градус дулаан байна.

Чөдөр одтой, цагаан бар өдөр

Сумъяа гариг. Билгийн тооллын 10, Чөдөр одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 7 цаг 40 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмэгдэнэ.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын хүрээлэнгээс Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хээрийн лабораторийн 39 нэр төрлийн 53,100,000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол болно. Холбогдох утас: 70282853, 99718898

10.00

  • Хан-Уул дүүргийн Соёлын ордонд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хөтөлбөрөөс зарласан тэтгэлэгт төсөлд шалгарсан Хан-Уул дүүргийн “Иргэдийн оролцоотой ЭКО дүүрэг” төслийн нээлт болно.
  • МҮЭ-ийн холбоо, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, АОЭНХ, Нийслэлийн ҮЭ-ийн холбоо хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурна. МҮЭ-ийн холбооны хурлын танхимд болно.
  • Майхан толгой /Шарга морьт/-д  ‘Хээрийн төөрсөн ан амьтан түр асрах байр’ барих төслийн танилцуулгатай. Төслийн санаачлагч, ахлагч Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн, дархан уран барималч Д.Гэрэл оролцоно.

11:00

  • “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд ‘Нүдээ нээ’ хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурал хийнэ. Холбогдох утас: 99101851, 88002705

11:30

  • Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж өгнө. Нэр дэвшигчид 21 аймаг, 9 дүүргийн гишүүд дэмжигчидтэй хийх уулзалтаа даваа гаригт Хэнтий аймгаас эхлүүлэх юм. Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үйл ажиллагаа Хөвсгөл тауэрт болно.

12:00

  • ХНХЯ-ны хурлын танхимд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээгээр шийдсэн асуудлуудынхаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар мэдээлэл хийнэ.

Өнөөдрийн эвент

12.00

  • ‘My little Pony’ тоглоомын хотхонд хүүхдүүдэд зориулсан ‘Halloween party’ болно. 12-15 цагийн хооронд үргэлжилнэ.

14.00

  • АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн эрдэмтэн  Ричард Балдаф Америкийн Соёл, мэдээллийн төвд ‘Агаарын бохирдлын хэмжилт ба бууруулах стратеги’ сэдвээр сонирхолтой лекц уншина.  Үнэ төлбөргүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж