АЗХ-ны ерөнхийлөгчийн сунгаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.29-нд нийтлэгдсэн

АЗХ-ны ерөнхийлөгчийн сунгаа эхэллээ

АЗХ-ны ерөнхийлөгчийн сунгаа эхэллээ

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар Ардчилсан намын дарга С.Эрдэнээс үнэмлэхээ гардаж авлаа. Мөн Нийслэлийн АЗХ-ны тэргүүнд өрсөлдөхөөр нэр дэвшсэн Ж.Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулж өгсөн юм. Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллагын тэргүүнд нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах учиртай. Өөрөөр хэлбэл, өдгөөгөөс нэг жилийн өмнө өрнөж байсан Ардчилсан намын даргын сунгаатай ижил зарчмаар өрсөлдөж, бүх гишүүдийнхээ саналаар тэргүүнээ тодруулах юм байна. Сунгаа өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн төв Чингис хотоос эхэлж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж