АНУ-ын батлан хамгаалахын сайд Жим Маттис бямба гаригт Өмнөд Солонгос улсад айлчлав. Тэрбээр, Хойд Солонгосын цөмийн зэвсэглэлийг АНУ хүлээн зөвшөөрөх ямар ч нөхцөл байхгүй гэдгийг Сөүлийн албаныхантай уулзахдаа мэдэгджээ. Жим Маттис долоо хоногийн хугацаанд Азийн холбоотон орнуудад айлчлал хийж яваа юм. Тэрбээр АНУ болон түүний холбоотон улсуудын эсрэг ямар ч халдлага, дайралтыг дарна хэмээжээ.
АНУ-ын тагнуулын төв газраас Хойд Солонгосыг цөмийн зэвсэг болон пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр байгааг анхааруулж байгаа юм. Сүүлд Пхеньян нь Япон улсын хойд хэсгийн дээгүүр тив алгасах пуужин харвасан нь олон улсын түгшээж байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт анхны айлчлалаа Азид эхлүүлэхээр төлөвлөж байна. Түүний анхны айлчлалд Өмнөд Солонгос улс багтжээ.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА