Намар, өвлийн шинэ загварууд

Хуучирсан мэдээ: 2017.10.29-нд нийтлэгдсэн

Намар, өвлийн шинэ загварууд

2008 онд Индонезийн Засгийн газраас санаачлан эхлүүлсэн Балийн 5 дахь Ардчиллын форум энэ сарын 8-нд Индонезийн Бали аралд эхэлж, манай улсаас Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Монголын мэргэжлийн дизайнеруудын холбоо өөрсдийн хоёр дахь загварын шоуг ‘Who are you wearing?’ нэртэйгээр өчигдөр /2017.10.28/ ‘Поларис’ их дэлгүүрт зохион байгууллаа.

Шоунд дотооддоо төдийгүй гадаадад танигдсан Монголын шилдэг зургаан загвар зохион бүтээгч нар 2017-2018 оны намар, өвлийн шинэ цуглуулгаа танилцуулсан юм.

Шоу нь Монгол загвар зохион бүтээгч нарын ур ухаанаар Монгол Улсад зохион бүтээж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ түгээн таниулах, ирэх оны загварын чиг хандлагыг тодорхойлох зорилготой. Тухайлбал, шоунаас олсон орлого нь загвар зохион бүтээгчдийн үйлдвэрлэлийн чадамжийг сайжруулж, хамтын ажиллагааг дэмжихэд зарцуулагдах юм.

‘Who are you wearing’ буюу Монгол Улсад үгүйлэгдэж буй үйлдвэрлэлийг сэргээхийг уриалсан шоуг нээж ‘Muse Art House’-ийн шинэхэн цуглуулга тайзнаа үзүүлсэн бол үүний араас ‘Monalun’, ‘Ovdog’, ‘Michel&Amazonka’, ’93//Kidult’, ‘Queen Fashion House’ дарааллаа.

Өвөл, намрын шинэхэн цуглуулгаас гадна шоу зохион байгуулагдсан газрыг дурдахгүй өнгөрөөж болохгүй. ‘Поларис’ их дэлгүүрийн үйлчилгээ, зохион байгуулалт нь шинэхэн цуглуулгуудтай адил Монголдоо шинэлэг байсан гэж болно. Гурван давхарт байрлах хүлээн авалтын танхим нь шоуг сонирхохоор ирсэн 500 зочинд хүрэлцэхүйц том талбайтай. Гаднаа 150 машины зогсоол, газар дор 50 машины багтаамжтай дулаан зогсоолтой учир машин тавихад цаг алдахгүй. Нэг, хоёр давхартаа кофе шоп, гоёл чимэглэл, цэцгийн тасаг, шаазан эдлэлийн дэлгүүртэй. Эндээс 450 жилийн түүхтэй ‘Нашикава’ брэндийн сөдөн хөнжил, эмчилгээний дэр, хөвөн даавуун алчуураас гадна ‘Сэнко’ брэндийн ариун цэврийн өрөөний дэвсгэр зэрэг Япон стандарт бүхий гэр ахуйн бараа худалдан авах боломжтой.

‘Who are you wearing?’ шоу нь аливаа арга хэмжээ зохион байгуулахад тохирсон сүүлийн үеийн Япон стандарт бүхий ‘Поларис’ их дэлгүүрт болсон нь нүдээ олсон хэрэг болжээ.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж