Барак Обама шүүгчээр ажиллах уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.29-нд нийтлэгдсэн

Барак Обама шүүгчээр ажиллах уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2012.11.08/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 80.4 хувийн саналаар дэмжиж ёсоор болгосон.

АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама Иллиной муж улсад шүүгчээр ажиллахаар төлөвлөжээ. Үүний тулд тэрбээр ирэх есдүгээр сард шүүгчийн сонгон шалгаруулалтад орох гэнэ.

Өдгөө 56 настай Барак Обама өнгөрсөн нэгдүгээр сард албан тушаалаасаа буусан юм. Тэрбээр Вашингтон болон Чикаго хотноо сууц эзэмшдэг. Орон нутгийн шүүгч нар шүүх хуралд оролцсон өдөртөө 17.25 ам.долларын цалин авдаг аж. Хэрэв тэрбээр шүүгчээр сонгогдвол Күүк хотын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан анхны өндөр албан тушаалтан болох гэнэ.

Барак Обама Харвардын хуулийн сургуулийг төгсөж, Чикагогийн хуулийн сургуульд 12 жил лекц уншиж байжээ. Мөн тэрбээр Сенатад орохын өмнө хүний эрхийн хуульчаар ажилласан туршлагатай.

Түүний өмнөх ерөнхийлөгчид болон Билл Клинтон, Жорж Вашингтон нар ч Цагаан ордныг орхисныхоо дараа шүүгчийн сонгон шалгаруулалтад орж байжээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж