Хүүхдийн сурах эрх яах вэ, багш нараа? | News.MN

Хүүхдийн сурах эрх яах вэ, багш нараа?

Хуучирсан мэдээ: 2017.10.29-нд нийтлэгдсэн

Хүүхдийн сурах эрх яах вэ, багш нараа?

Хүүхдийн сурах эрх яах вэ, багш нараа?

УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг батлахдаа төрийн албаныханд нэг удаа 300 мянган төгрөг олгохоор болсон. Үүнийг “Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо”-ныхон эсэргүүцэж Даваа гариг буюу маргаашнаас ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Тус түр хорооноос багш нарын цалинг 1.6 сая болгох шаардлага тавиад, хоёр ч удаа ажил хаялт зохион байгуулсан. Харин Засгийн газрын зүгээс мөнгө нэмэх боломжгүй гэсэн хариу өгөөд байгаа бөгөөд “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос энэ сарын 30-ны өдрөөс эхлэн улс орон даяар хугацаагүй ажил хаялт зарлах болно гэлээ. Шаардлагыг нь хүлээж авахгүй бол мянган багш өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн.

Хэдийгээр багш нар цалингаа нэмүүлэхийн тулд ажил хаялт зарлах нь тэдний хэрэг боловч, хүүхдийн сурах эрх хөндөгдөж байгааг хэлэх хэрэгтэй болов уу.Нөгөө талаар сургуулийн багш нарын харилцаа ур чадвар, ачааллын талаар ярих цаг нэгэнт болсон. Учир нь сургуулийн багш нар хүүхдээ ялгаварладаг, хүүхдийн сурах эрхэнд халддаг гэсэн шүүмжлэл эцэг эхийн зүгээс цөөнгүй ирдэг аж. Иймээс багш нарын ачааллыг буруулж, цалин нэмэхийн зэрэгцээ тэдний харилцаа, ёс зүй, ур чадварт бас хатуу хяналт тавих нь зүйтэй болов уу?

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-29 202.179.24.240

bagsh nariin tsalin nemeh zuv tegehdee tuuniig dagaad mash sain medlegiig olgoh heregtei
odoogiin bagsh nar uneheer muu medlegtei bgaa sguu
huuhded bagiin bagsh sain bhgui bol tomrood ymr ch sain bagsh bgaad nemergui ee
ygaad gevel suuri medleg mash chuhal, hichneen muu bagsh blaa ch suuritai huuhed tsaashaa bagshtai baghsgui yavchihnaa.
huuhduudiin erh ashgiig baritsaalj temtsel hiihee boliochee, bid huuhdeee surgahiin tuluu ene niigemd bgaa
avsan tsalind ni taaruulj hicheeliin medlegiin olgonoo geh iim medeelelee boliochee.
tegvel bagsh mergejlee solih heregtei
bagsh nar haritsangui achaalal bagatai, baga angiin bagshiig es tootsvol uneheer achaalal baga bgaa shuu
emch, suvilagach , emnelgiin uilchilgeenii ajiltan nariig eruul tsever, shn mergejil nh shuu

amjilt husie

Avatar

Зочин 2017-10-29 202.179.27.158

Багш нарын чадамжийн талаар хэлэлцэх " Иргэний Нийгмийн Үндэсний 8 чуулган 11 сарын 1, 2 нд болох юм байна. Багшийн чадамж гэдэг их чухал дээд сургуулиа төгссөн болгон багш болох чадвартай гэж би боддоггүй. Харин сурсан мэдсэн зүйлсээ бусдад хэрхэн хүргэн өгч байгаа нь өөрөө чадамж. Тэгэхээр энэ талаар хэлэлцэж, ярилцах хэрэгтэй би дэмжиж байна. Би хүүхдийн байгууллагад ажилладаг. Бид захын дүүрэгтэй хамтран ажилладаг. Захын дүүргийн сургуулийг төгсөж байгаа хүүхдүүдийн дунд " Сайн байна уу" гэдгийг л бичиж чадахгүй хүүхэд 9 ангийг төгсөж байна. 9 анги хүртэл нь нүдээ аниад л тэднийг хурдхан шиг л сургуулиас гаргаж байна. Тэднийг үнэхээрийн сурган хүмүүжүүлэх сэтгэлтэй багш нар хир олон байгаа бол доо. Зүгээр л заасан болоод л өнгөрөөд байна. Саяхан нэг сургууль дээр гадаад багш нарыг очиж ажиллуулах үед манай англи хэлний багш нарын мэдлэгийг тэд гайхаж байна. Яаж англи хэл заадаг юм бол гэд л гайхаад өнгөрсөн. Чадварыг нь дээшлүүлэх гэд багш нарын дунд сургалт явуулсан чинь өөрсдийнх нь үнэн байдал илрэх гэхээр уурлаад сургалтаа зогсоож байхын юу гэсэн үг үү. Багш нар цалин нэмүүлэх тухай яриад бас ажлаа хүртэл хаяж байна. Бүгдийг нь жигд нэмэхгүйгээр багш нараас жил бүр ур чадварын шалгалт авдаг болмоор санагдаж байна. Сайн багш нарыг бол улсаас маш сайн дэмжээд өгөх хэрэгтэй. Хүүхдүүд бол бидний ирээдүй. Тэд бүгд л сурч боловсрох эрхтэй. Гэтэл багш нар ажил хаяснаараа тэдний эрхийг бос боогоод байгаа юм шиг л санагдаад байна. Цалин нэмэх тухай ярихаасаа өмнө өөрсдийнхөө чадамжийн талаар эхэлж ярих нь зөв гэж би бодож байна.

Avatar

Hutsdag dagz wee 2017-10-29 202.70.46.214

bagshdaa ehleed gar teneeleg

Avatar

Одоо ажиллаж чадахгүй байгаа нөхөд гар тэнийлгээд ажиллах уу? 2017-10-29 202.179.27.158

Гарыг тэнийлгэх нь хахуулд орох байлгүй дээ. Тэгсэн дор нь ур чадварын шалгалт авдаг болсон нь дээр байх. Тэгээд чадварлаг багш нараа улс нь сайн дэмжиж байж ирээдүйн мэдлэг боловсролтой иргэд олноор бий болох байлгүй.

Avatar

Yam uuniig bodoj uzeh heregtei ym bna.. 2017-10-29 202.179.27.158

Bagsh naraas ur chadvariin shalgalt avch baihiig huuhedtei hunii huvid, huuhdiinhee ireeduig bodson ch ter demjij bna. Tsaling ni nemeheesee umnu uls ene arga hemjeeg avaasai.

Avatar

Зочин 2017-10-29 66.181.164.24

Ер нь бол багш нар сэхээтнүүд болохоороо болохгүй байгааг нь хараад эхлүүлж байгаа болохоос нэг хэсэг төрийн албан хаагчид нь хагарталаа баяжаад уулын ам дугуйлж аваад ч цадахгүй, нөгөө нэд хэсэг ардууд нь тэдний идэшийг бэлтгээд бага цалинтай зүтгээд барахаа байж байна шүүдээ багш нар л тэмцэхгүй бол өөр ямарч салбар тэмцэж чадахгүй. Баян хоосний туйл болж байна. Үүнийг харин багш нар хамгийн түрүүн олж хараад байна. Уусан идсэн хүмүүс л багтарах гээд илүү юм бичээд байна. Зөв шүү дээ багш нарын зөв.

Avatar

Зочин 2017-10-29 202.21.106.104

Za ih demiireh ymaa zarim n..yag unendee manaid huneleg irgen boloh talaar helj zaadag bagsh barag bhgui ghd bolno. Tiimdee humuus bolomj l bvl huviin surguulid ugch bn. Tend bagsh nar tsag urgelj uursdiiguu hugjuulj huuhduudee hamt hugjuuldeg. Ulsiin surguuli nuguu l bahi baidgaaraa huuluullj bichuuleed l etseg ehiin hural hiij neg fondnii mungu savan l yrisan uls

Avatar

Хэн ч бай 2017-10-29 43.242.243.142

Багш нар гэж даварчихсан гарууд байнаа
Төрд зүтгээд л зүтгэж байж 25 жилд 9 хоног гээд л бод.
Амралт ихсээд жаргалдаа ташуурч мансуурч байгаагаа өөрсдөө хараач ээ.
Зуны 3 сар.Сурагчдын амралт. Бямба ням гарагийн амралтын өдрүүд гээд тоочоод бвал хийсэн бүтээсэн зүйлгүй ш тэй

Avatar

Зочин 2017-10-29 112.72.12.79

Социализмаас үлдсэн боловсролын системийн бүтэц ардчилсан нийгэмд тохирохгүй гэдэг нь батлагдаж байгаа юм. 1.6 сая төгрөгийн цалин нэхэж байгаа нь багш нар улсын сургиулаас гараад хувийн сургуульд ороход л авах цалин байхгүй юу.
Үүний цаана ЕБ сургуулиудыг хувьчлах гэсэн нөлөө бүхий этгээдүүдийн явуулга ч байж болох юм.
Гэхдээ манай монголчууд цэцэрлэг, ЕБС, эмнэлэг 3-г үнэгүй байх ёстой социализмын үеийн сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Энэ бүхний ачааллыг даах эдийн засгийн чадавхи гэж монгол оронд алга байна ингэлээ энэ бүх ачааллыг улсын сургуульд ажиллаж байгаа багш нар үүрээд яваад байх албагүй шүү дээ.

Avatar

Зочин 2017-10-29

Уул уурхайн гэрээнүүдээ ,харийханд бус монголын ард түмэнд ашигттай болговол 2500доллороос – 5000 доллор хүртэл нэмэх боломжтой . Ж% Оюу толгой гэхэд Монголын ард түмэнд 5%, Канадын кампанд 95% ашигтай хийсэн. Тэр 5% ерөнхий сайд Сайхан билгийн засгийн газрийн үед Дубайд 2018 оноос авах байсанийг 30гаруй жилээр/ хахуулдаж , монгол улсын засгийн газраас нууцаар /хойшлуулж ямар ч ялггүй ,Баяр шиг бултаад, Хахуулаа аваад алга болжээ. Ард түмэн сэрцгээ?

Avatar

Зочин 2017-10-29 202.9.40.172

САЙХАНБИЛГИЙН ТОЛГОЙГ АВБАЛ ТААРНА,МОНГОЛЫГ ХУДАЛДСАН МУУ УРВАГЧ [Хориотой Үг]…

Avatar

Mongol 2017-10-29 73.132.175.27

Zuw

Avatar

Зочин 2017-10-29

Цалин нэмэхггүй удссан шалтгаан, дэлхийд уул уурхайн үнэ унсан. Харийн санхүүгийн алуурчид монголд шургалан орж ирсэн. ж: уул уурхайд Оюу толгойд төрийн томчуудыг хахуулдаж, өөрсдөө хэт ашигттай гэрээ хийсэн. Улс төрийн хямралыг монголд нүүрлүүлж тогтворгүй байдлыг үүсгэсэн. Энэ байдлаа ойлгож бид уул уурхайгаа, монголын ард түмэнд ашигттай болгож чадвал Цалин өөрөө атматаар бүгд нэмэгдэх боломжтой . Чадахггүй бол хичнээн жагсаад , ажил хаяаад монголын одоогын э/з- дийлэхггүй. Төр ,уул уурхайг хямруулсан хэрэгтэнгүүд нь одоо ч зарим нь засгийн эрхэнд бахйна.

Avatar

зочин 2017-10-29 66.181.185.9

Багш нарын цалинг нэмээчээ боломж байна шдээ үр хүүхдүүд зөв хүн болж төлөвшвөл нэг сая таван зуун мянга байтугай л цалин олгох ёстой.

Avatar

hun 2017-10-29 182.160.35.23

багш нар бол шударга үйлдэл хийх ёстой, цалин 3 дахин нэм гэж шаардах ямар ажил хийгээ вээ, өдөрт 3-4 цаг л зарцуулна, бусад үед нь мөнгөөр давтлага өгнө, 5 жил тутам өнгөт принтер, цаас, компьютер зэргээ авахуулна. Хүүхдүүдтэйгээ ажиллахгүй, гэрийн даалгавар шалгахгүй, бид зөвхөн чиглүүлнэ, эцэг эхчүүд заах ёстой гэнэ.

Avatar

21 2017-10-29 27.123.214.90

Tolgoi ugaakh gej oroldson l medee tavidag bolj

Avatar

Зочинl 2017-10-29 66.181.181.160

Энэ ажил хаяад байгаа багш нарыг ажлаас нь халаачээ ажил хаялт зохион байгуулж байгаа хүмүүсээсээ цалинжина биз.Эцэг эхчүүдийг хүүхдээр нь барьцаалж, хүүхдүүдийг нь багш нэрээр барьцаалан доромжлож байгааг үнэхээр тэсвэрлэх арга алга арай дэндүү байна

Avatar

Ardiin bagsh 2017-10-29 49.0.152.66

bagsh nariin neriig barij neg heden ul buteh nohduud zasagruu ingej turihraad bga yum l da tsalin nemeh ni zov ch 1.6 say ch bish l dee

Avatar

Зочин 2017-10-29 112.72.12.79

чи багш биш

Avatar

зочин 2017-10-29 66.181.176.33

Цалин нэм гээд жагсахаар л гэнэт мөнгө гараад ирдэг юм гэж энэ багш нар ойлгож байгаа бололтой.Улс орны санхүүгийн чадавхи гэж нэг вм байна.МАН-л багш нараас мөнгө харамлаад байгаа юм лав байхгүй гэдэгт би бээр бат итгэж сууна.Шууд л 1600000 төгрөг яасанч инээдэмтэй юм билээ.Уг нь бол багш нар гэдэг чинь маш өндөр боловсролтой юмны цаад наадахыг ойлгохтойгоо улс шүүдээ.Улс орны хувь заяа ,ОУВСан энэ тэр бидэнд ер хамаа байхгүй цалинг л 1600000 төгрөг болго гэж иш мухаргүй шаардах нь хэнд хэрэгтэй юм болоо.Энэ асуудлыг хөөрөгдөн үймүүлэгч нь мэдээж АН өөрсдөө болохоор улсын мөнгийг хувьдаа идэж ууж улс орныг сөхрүүлчихээд өөр хүчин гараад жаахан юм хийхээр түүний, төрийн эсрэг ард түмнийг турхирах нь АН-д хэрэгтэй байх улс оронд ямарч хэрэггүй.Ийм юмаар сенсаац хийж ирэх сонгуульд олонхи болох л ганц сонирхол.Болоогүйээ бас нөгөө ерөнхийлөгч болсон хүн нь бүх төрлийн зээлийн өрийг хүчингүй болгоно гээд баахан сэнсэрсэн бүтэхгүй юмыг сэрүүн зүүдлэр авултай

Avatar

Za 2017-10-29 202.70.46.214

МАНн [Хориотой Үг] [Хориотой Үг] долооч нар улс төржүүлхээ болооч

Avatar

Зочин 2017-10-29 103.229.120.120

Хүүхдийн мөнгө, энэ хоёрын ард хуучин засагийн газар л байх шиг болоод байгаа юм даа

Avatar

Зочин 2017-10-29 27.123.212.140

Цалинг төрөөс улс ороны нийгэмийн баялагын үйлдвэрлэл ийн цар хүрээ, эдийн засгийн бодит боломж хөдөлмөрийн нөхцөл , үнэмлэмж ,зэргийг үндэслэн улс ороны нийгэмийн нийт салбарын хэмжээгээр хувиарлан тогтоодог бус уу . Яахаараа Багш нар цалингийнхаа хэмжээг өөрсдөө тогтоон шаардаж байдаг билээ Багш нараас ч өндөр цалин хөлс авдаг салбарууд байгаа шүүдээ.Тэд цалингаа нэрлэж тогоогоод 2 – 5 сая төгрөг авна гээд ажлаа хаяаад жагсаад байх хэрэгүү.Яагаад өнгөрсөн 4 жилд энэ асуудлаа ярьж байгаагүй юм. Энэ бол улс эх ороны тогтворгүй байдлыг буй болгохыг санаахарсан улс төрийн тодорхой хүчний захиаллагаар тэдний гар хөл бологчидын хийж байгаа муйхар шаардлага, ажиллагаа байна шүүдээ . Цалин хөлсийг тогтоодог олон улсын тусгай журам аргачлал байдаг шүүдээ. Улс ороны эдийн засгийн чадавхыг сайжиах хүртэл цалинг шатчилан нэмэгдүүлэх санал тавьж байгаа хүлээн авч болох шүүдээ.Хэрэв ээ үнэхээр эх үүсвэр нь байсаар байтал нэмэхгүй төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчид, тэтгэвэрийнх -ийг хохироогоод байгаа бол нийт ард түмэн босоход болохгүй гэх зүйл үгүй шүүдээ.
Бодит байдалд хүлээцтэй ухаантай хандахыг уриалж байна:

Avatar

Зочин 2017-10-29 202.70.46.222

МАН -ы сонин гэдэг нь мэдэгдэж бнашүү. УИХ н үзлийн эсрэг нөлөөлөхүйц мэдээг шууд устгадаг юм бна кк. Одоо энэ бичиж бгааг устгаач

Avatar

Зочин 2017-10-29 202.70.46.222

Миний сэтгэгдэл хааччив?

Avatar

Зочин 2017-10-29 202.9.42.70

Яагаад эсрэг сэтгэгдэл устгаад байгаа юм. Энэ сэтгүүлч багшаар заалгаж хоёр үг холбож сурсан байлтай

Avatar

Ахмад багш 2017-10-29 43.242.242.189

Ажил хаяаад байгаа багш нарыг нь халаад ажилгүй. ажил олж чадахгүй байгаа багш нарыг ажилд ав.
Төр тэднийг гуйж хэрэггүй. Ядарсан эдийн засагтай улсаа шантаажилж байгаа багш нар бол монгол хүн мөн үү, 300,000 г хэнд ч бүү өг, харин 55 цэцэрлэг барих хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2017-10-29 202.9.43.160

Хамгийн зөв шийдвэр болно. Ажлын хөлсийг нэмэгдүүлжэхийн тулд эхлээд улсынхаа эдийн засгийг тогтворжуулаад авах нь нийтлэг эрх ашиг биздээ. Үүнийг ойлгохгүй багшаар хичээл заалгаад эх оронч бодолтой ирээдүйг тэд хүмүүжүүлэх үү. Мунхаг тэнэглэлийг өдөөн дэврүүлэгчид цаана нь байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2017-10-29 202.9.43.206

Багш нар хангалттай сул мөнгө олдгийг бүгд мэднэ давтлага өгөх өдөр өнжүүлэх ажилуулах цэцэрлэгийн багш нар гэртээ саван оо ариун цэврийн цаас ямар үнэтэйг мэдэхгүй дээ хангалт нь ажил дээр нь бэлэн бдаг

Avatar

Зочин 2017-10-29 77.119.129.238

huuhdiin surah erhiig naad 76 aasaa asuu. Mun turuus tursun terbumtnuudin ur zerliig ard tumen tulj bna. tiimees yaduurch uhlee bagsh naraa demjij bna. Turuus tursun terbumtnuudin hurungiin huraah heregtei.

Avatar

Зочин 2017-10-29 66.181.176.17

Энэ ажил хаяна гэж бусадыг уриалаад байгаа хэдэн улсыг бугдийг нь ажлаас халаад ажилгуй байгаа олон мянган багш нарыг ажилд аваач ээ.

Avatar

Зундуй 2017-10-29 112.72.11.102

Битгий давар багш нараа.Зүгээр ажлаа хий,чадахгүй бол зайлцгаа

Avatar

Зочин 2017-10-29 103.229.120.120

Тэр хувийнхаа сургуульд очоод 16000000 төгрөгийн цалингаа аваач дээ. Та нарыг авч харагдаач…
Сурагч эцэг эхийг холгодогоо болиоч, бүр даварсан гэдэг нь…

Avatar

zohun 2017-10-29 27.123.214.91

ahaalluig xargalzaj tsaling ni ogdog boloohee teneg yls torhdoo xodoo 5 xuuxedtei bagch zondoo bn mongold zoxutsuulalt xuux yum monh bnada said darga naraa yunaa mongol yavaxgui nee

Avatar

нараа 2017-10-29 202.9.47.177

Улс орны ирээдүй үр хүүхдээ боддог бол багш нарын цалин нэмэх хэрэгтэй . Ийм бага цалин авдаг болохоор сайн чадвартай хүмүүс багш болохыг хүсэх үү Багш нарыг засварын мөнгө ав гэж цаанаасаа шахдаг гэсэн ч ш Улс засварын мөнгө сухгуулиудад хуваарилахдахаа анги бүрийг засах мөнгө өгдөггүй шүү дээ Улс анги тохижуулах ангид хэрэгтэй залгуур , принтер цаас гэх мэт наад захын бүх хэрэгцээгээр хангасан бол багш нар мөнгө татагч нэр авахгүй л байлаа. ХАрамсалтай байна

Avatar

Зочин 2017-10-29 66.181.160.21

Боловсролд, ЕБС-д их өөрчлөн байгуулалт хэрэгтэй байна. Бүх сургууль цэцэрлэгийн 34 хувийг нээлттэй хувьчилсанаар хөрөнгө төсөв хэмнэгдэн багш нарын цалин үе шаттайгаар 2-3 саяд хүрнэ. Одоо сургууль цэцэрлэг бүр 20-30 хувийн орон тоо, бүтцийн хэтэрлэлтэй, 18 хувийн төсөвийн үргүй зардалтай, 40 хувийн үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгийн ашиглалтгүй, алдагдалтай ажиллаж байна. Ажилласаар ч ирсэн. Багш, ажиллагсадын цалингийн нэмэгдэлийн 50 хүртэл хувийг дотоод зардал, хувьчлал, хяналт, бүтцийн өөрчилөлтөөс олж болно. Мөн мал аж ахуйн татварийг орон нутагт нь үлдээн 50 хувийг шийдэж болно.

Avatar

Зочин 2017-10-29 66.181.160.70

Багш нэртэй эцэг эхээс мөнгө саагч нар одооны багш нар чадваргүй мөртлөө [Хориотой Үг].алтан загасны эмгэд. Боловсролын яам багшлах эрхийн шалгалтаа чанаржуулаач.Самбар хийсэн мөнгө нэхсэн багш нараа шалгалт авч цэвэрлэгээ хий.
Н

Avatar

бодио 2017-10-29 182.160.32.133

Та нар бодит бус цалин нэхэмжлээд байгаа юм бишүү, тэгвэл улс даяараа ажил хийхгүй хүүхдүүдээ амраагаад л авья, цалин огцом нэмэгдэхэд эдийн засагт яаж нөлөөлөх вэ

Avatar

Зочин 2017-10-29 112.72.12.79

эхлээд хувийн сургуультай харьцуулчихаад бодит бус гэж мэдэмхийрээрэй

Avatar

иргэд 2017-10-29 122.201.31.78

ТУНГАЛАГ ТАМИР киноны баян ИТГЭЛТИЙН мэдлэг үзэл бодлыг энэ багш нарт өх юмсан,энэ киног хэд хэдэн удаа багш нарт үзүүлмээр юм

Avatar

Зочин 2017-10-29 103.9.88.210

44.1. Багш дараахь эрхтэй:

44.1.1.сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангуулах;

45.1. Суралцагч дараахь эрхтэй:

45.1.1. суралцах нөхцөл бололцоогоор хангуулах;

Эдгээр эрхүүд хангагдаж байгаа юу? Сэтгүүлчдээ та нар тэгвэл үүнийг судлаач? Бэлэн үзэгдэлд тулгуурлаж ёүржин мэдээлэл бичиж комын ард суухаар гараад судалгаа хийгээрэй! Цаана чинь эрүүл аюулгүй орчны наад захын эрх нь хангагдахгүй багш нь дундуур нь гишгих ч зайгүү хичээллэж байгаа сургуулиуд байна. Тэнд хүүхдүүдийг багш нарын эрх зөрчигдөхгүй байна гэж үү????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж