Хүүхдийн сурах эрх яах вэ, багш нараа?

Хуучирсан мэдээ: 2017.10.29-нд нийтлэгдсэн

Хүүхдийн сурах эрх яах вэ, багш нараа?

Хүүхдийн сурах эрх яах вэ, багш нараа?

УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг батлахдаа төрийн албаныханд нэг удаа 300 мянган төгрөг олгохоор болсон. Үүнийг “Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо”-ныхон эсэргүүцэж Даваа гариг буюу маргаашнаас ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Тус түр хорооноос багш нарын цалинг 1.6 сая болгох шаардлага тавиад, хоёр ч удаа ажил хаялт зохион байгуулсан. Харин Засгийн газрын зүгээс мөнгө нэмэх боломжгүй гэсэн хариу өгөөд байгаа бөгөөд “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос энэ сарын 30-ны өдрөөс эхлэн улс орон даяар хугацаагүй ажил хаялт зарлах болно гэлээ. Шаардлагыг нь хүлээж авахгүй бол мянган багш өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн.

Хэдийгээр багш нар цалингаа нэмүүлэхийн тулд ажил хаялт зарлах нь тэдний хэрэг боловч, хүүхдийн сурах эрх хөндөгдөж байгааг хэлэх хэрэгтэй болов уу.Нөгөө талаар сургуулийн багш нарын харилцаа ур чадвар, ачааллын талаар ярих цаг нэгэнт болсон. Учир нь сургуулийн багш нар хүүхдээ ялгаварладаг, хүүхдийн сурах эрхэнд халддаг гэсэн шүүмжлэл эцэг эхийн зүгээс цөөнгүй ирдэг аж. Иймээс багш нарын ачааллыг буруулж, цалин нэмэхийн зэрэгцээ тэдний харилцаа, ёс зүй, ур чадварт бас хатуу хяналт тавих нь зүйтэй болов уу?

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж