Солонгосчуудаас МЦХ-ны хувьцааг авна | News.MN

Солонгосчуудаас МЦХ-ны хувьцааг авна

Хуучирсан мэдээ: 2017.10.29-нд нийтлэгдсэн

Солонгосчуудаас МЦХ-ны хувьцааг авна

Солонгосчуудаас МЦХ-ны хувьцааг авна

‘Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн тодорхой хувьцааг Өмнөд Солонгосын компани эзэмшдэг. Тэгвэл Монголын Засгийн газар хуралдаж, энэхүү хувьцааг төрд худалдах авах шийдвэрийг гаргажээ. Тодруулбла, БНСУ-ын “Кореа Телеком” корпорацийн эзэмшлийн 10,348,111 ширхэг хувьцааг худалдан авахад шаардагдах 2. 550, 000 /хоёр сая таван зуун тавин мянга/ ам.доллартай тэнцэх хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахаар болжээ.

“Монголын цахилгаан холбоо” компанийг цаашид үр ашигтай ажиллуулах, менежментийг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх бодлого, зохицуулалтын чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг мөн үүрэг болголоо.

Тус компанийн 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа Телеком” корпораци, 5.33 хувийг дотоод, гадаадын иргэд эзэмшдэг юм. “Кореа Телеком” корпораци өөрийн эзэмшлийн хувьцаагаа Засгийн газарт худалдах саналаа энэ оны зургаадугаар сард ирүүлжээ.

Хэрэв Монголын Засгийн газар худалдаж авахгүй бол өөр компанид худалдаж болох аж. Ямар ч байсан хувьчлах обьектийн жагсаалд багтдаг МЦХ компанийн солонгочуудын хувьцааг Монголын Засгийн газар худалдан авснаар үзүний ард хэсэг бүлэг хүмүүсийн хувьчилж авах сонирхол байгаа гэсэн хардлага ч бий.

Талуудын хоорондох харилцан ойлголцлын Санамж бичгийн төсөлд тусгасны дагуу төлбөрийн нөхцлийг судлан, төлбөрийг үе шаттай хийх чиглэлээр хэлэлцээ хийх юм.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар “Монголын цахилгаан холбоо” компани суурин утасны 28.19, интернетийн 12, кабелийн телевизийн тав, лавлах утасны 12, олон улсын ярианы зах зээлийн 16 хувьд үйлчилгээ үзүүлж байна. Компани 1996 оноос хойш өнөөг хүртэл 18 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж Засгийн газарт 10 гаруй тэрбумын ногдол ашиг хуваарилжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-29 202.179.24.3

Хоёр сая таван зуун тавин мянган доллараар солонгосоос авна. Хоёр жилийн дараа ашиггүй ажиллаж байгаа учраас Хоёр сая таван зуун тавин мянган төгрөгөөр хэн нэг нь хувьчилж авна.

Avatar

Зочин 2017-10-29 202.179.31.115

Газар газар төв шуудангын газрыг авах бэлтгэл нь.

Avatar

Зочин 2017-10-29 66.181.180.82

Тэр руьцааг нь бирж дээр шууд зар

Avatar

зочин 2017-10-29 103.57.92.204

засс авч л байг харин тэр газрын хөрсийг чинь эргүүлээд дуусгах гээд байгаа улсууддаа дугарч цахадхгүй байж

Avatar

Зочин 2017-10-29 122.201.22.8

Ene korea ezdees n shagnalaa avah gesen zalihai luivar.ЦХК odoo hend ch hereggui hog bolson

Avatar

Зочин 2017-10-29 66.181.160.21

Буцаан авсан үнээ доод үнэ болгоод дуудлагаар худалдах хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-10-29 103.229.120.41

Төр мөнгөгүй байж тэр муу дампуу компанийн хувьцаагаар яах гээд байгаа юм бэ?? Төрийн өмч гэж эрх мэдэлтнүүд чөлөөтэй хулгай хийдэг эзэнгүй өмчийг аль болох бушуу хувьчлах ёстой юмсан!!!!!

Avatar

зочин 2017-10-29 66.181.160.94

Аль дээр л авахгээд байна л гээд байсан биздээ Нэг муу 2 хон ногооны наймаа хийхгээд л янцаглаад л байх юм аа Үнэн лойчихсон засаг юм аа

Avatar

ХАХА 2017-10-29 103.229.120.132

ҮНЭН НЬ ӨСЧДӨГ ЮМ БАЙГААЗ ДЭЭ МАЛУУДАА ТЭГЭЭД Ч ТЭР ХУВЬЦААГААР ҮХСЭН ҮЛИЙГЭЭ ХИЙДЭГ БАЙНАА

Avatar

Zochin 2017-10-29 103.229.122.82

Naaduul chin ulsaar ter huvitsaanii mongiig toluulchiheed oorsdoo huvidaa avah gej b.gaa da. Er ny ulsiin medeld erchim huch, zam teever, hariltsaa holboo ny b.dag yum bilee.

Avatar

ХЭХЭ 2017-10-29 103.229.120.132

[Хориотой Үг] НАР УЛСЫГ ҮНЭН АШИГЛАХ ЮМАА

Avatar

Зочин 2017-10-29 74.82.4.75

“Кореа Телеком” анх 90-ээд онд МЦХ-ны хувьцаагийн худалдаж авсан. Гэв ч компани ямагт алдагдалтай ажилж ирсэн бөгөөд араггүй эрхэнд авсан үнэсээ хэд дахин бага мөнгөөр өөрийн хувьцаагаа зарах шийд гарсан.

Avatar

Зочин 2017-10-29 103.26.194.203

Дампуу компанийг хурдан хувьчлах хэрэгтэй

Avatar

Компания ашиггуй болгосон эзэд нь батэрдэнэ болон зохицувдахын авилгачид шувдээ 2017-10-29 202.9.40.229

Эзэд нь ж.батэрдэнэ Юм шуудээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж