Солонгосчуудаас МЦХ-ны хувьцааг авна

Хуучирсан мэдээ: 2017.10.29-нд нийтлэгдсэн

Солонгосчуудаас МЦХ-ны хувьцааг авна

Солонгосчуудаас МЦХ-ны хувьцааг авна

‘Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн тодорхой хувьцааг Өмнөд Солонгосын компани эзэмшдэг. Тэгвэл Монголын Засгийн газар хуралдаж, энэхүү хувьцааг төрд худалдах авах шийдвэрийг гаргажээ. Тодруулбла, БНСУ-ын “Кореа Телеком” корпорацийн эзэмшлийн 10,348,111 ширхэг хувьцааг худалдан авахад шаардагдах 2. 550, 000 /хоёр сая таван зуун тавин мянга/ ам.доллартай тэнцэх хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахаар болжээ.

“Монголын цахилгаан холбоо” компанийг цаашид үр ашигтай ажиллуулах, менежментийг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх бодлого, зохицуулалтын чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг мөн үүрэг болголоо.

Тус компанийн 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа Телеком” корпораци, 5.33 хувийг дотоод, гадаадын иргэд эзэмшдэг юм. “Кореа Телеком” корпораци өөрийн эзэмшлийн хувьцаагаа Засгийн газарт худалдах саналаа энэ оны зургаадугаар сард ирүүлжээ.

Хэрэв Монголын Засгийн газар худалдаж авахгүй бол өөр компанид худалдаж болох аж. Ямар ч байсан хувьчлах обьектийн жагсаалд багтдаг МЦХ компанийн солонгочуудын хувьцааг Монголын Засгийн газар худалдан авснаар үзүний ард хэсэг бүлэг хүмүүсийн хувьчилж авах сонирхол байгаа гэсэн хардлага ч бий.

Талуудын хоорондох харилцан ойлголцлын Санамж бичгийн төсөлд тусгасны дагуу төлбөрийн нөхцлийг судлан, төлбөрийг үе шаттай хийх чиглэлээр хэлэлцээ хийх юм.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар “Монголын цахилгаан холбоо” компани суурин утасны 28.19, интернетийн 12, кабелийн телевизийн тав, лавлах утасны 12, олон улсын ярианы зах зээлийн 16 хувьд үйлчилгээ үзүүлж байна. Компани 1996 оноос хойш өнөөг хүртэл 18 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж Засгийн газарт 10 гаруй тэрбумын ногдол ашиг хуваарилжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж