Долоо хоногийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ (X.23-28) | News.MN

Долоо хоногийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ (X.23-28)

Хуучирсан мэдээ: 2017.10.29-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ (X.23-28)

Сэлэнгэ аймгийн Улаан овоо уурхайгаас нүүрс олборлодог “Prophecy Coal” компани цахилгаан станцуудад худалддаг нүүрснийхээ үнийг нэмэх саналыг Засгийн газарт тавьжээ.

Энэ долоо хоногт улс оронд өрнөсөн онцлох үйл явдлыг нэгтгэн хүргэж байна.

ДАВАА /X.23/

  • Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд авирахаар явсан 27 уулчны 10 нь нас барсан болохыг тогтоов. “Хамтдаа алхацгаая”, “Хоризон” уулчдын клубын хамтарсан, уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг аравдугаар сарын 21-ний өдөр Отгонтэнгэр хайрханы бэлд очжээ. Уулчид тухайн өдрийн 16.30 цагт оргил өөд авирч, буух явцдаа цасан нурангид өртөж, эхний хоёр олсонд явсан 17 уулчин осолджээ. Гурав дахь олсонд явсан 10 уулчин цаг агаарын нөхцөл сайжрахыг хүлээн, оргилын хавьцаа нэг хонож, аравдугаар сарын 22-ны өдрийн 13.00 цагийн орчимд эсэн мэнд бууж ирсэн юм. Энэ өдөр Улсын онцгой комисс хуралдаж, Отгонтэнгэр хайрхан руу 3 нисдэг тэрэг, аврагч, уулчдыг дайчлан ажиллаж, сураггүй болсон 17 хүний 10-ынх нь цогцсыг оллоо.
     

 

 

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулав. Үндэсний чуулганаас агаарын бохирдлыг бууруулдахад чиглэсэн зөвлөмж гаргалаа.
     
  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа.
     
  • Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болов. Хуралдаанаас 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1,2 дугаар зүйлд заасан зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлэхээр тогтжээ.
     
  • БНСУ-ын Пусан хотын даргын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Пусан хотын дарга Со Бёнсүтэй уулзаж, хоёр хотын хооронд хэрэгжүүлэх шинэ төслийн санамж бичигт гарын үсэг зурав.
     
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтод “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулж, тухай бүрт авсан арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөлд танилцуулж байхыг үүрэг болгов.
     
  • “Оюутолгой” компанид ажилд орох хүсэлт гаргасан ч илүүдэл жинтэй гэдэг шалтгаанаар татгалзсан хариу авсан, иргэн Ц.Чинбат шүүхэд ханджээ. Хүний эрх зөрчсөн гэж үзсэн эл гомдлыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан ч, нэхэмжлэгчийн хүсэлтээр хурлыг хойшлуулав. Ц.Чинбат шүүх бүрэлдэхүүнд дахин хөдөлшгүй нотлох баримт бүрдүүлж өгөх хүсэлт тавьжээ.
     
  • НИТХ-ын дарга С.Амарсайхан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудал болох агаарын бохирдол, нийтийн тээврийн парк шинэчлэл, гэр хорооллын дулааны алдагдал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг асуудлаар ярилцав. гарын үсэг зурлаа.
     
  • ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цол бүхий албан хаагчид болон магистр, эчнээ дамжааны суралцагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
     
  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болох ‘Мэдээллийн цаг’ уулзалтад Багахангай дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд оролцоно.
     
  • ШУТИС-аас эхлүүлж буй ‘Их хотын соёл’ аяны нээлт тус сургуулийн байранд болов.

МЯГМАР /X.24/

  • Отгонтэнгэр ууланд осолдож, нас барсан уулчдын тоо 14 боллоо. Аврагчид талийгаачдын цогцсыг уулнаас дамнуургаар зөөвөрлөн буулгаж эхлэв. Амьд үлдсэн 10 уулчныг Улаанбаатар руу авчрах гэсэн ч тэд бусад уулчдынхаа эсэн мэнд үгүйг мэдэж, олсны дараа явахыг хүсчээ.

  • Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “ ОУВС-гийнхантай уулзаж, 2018 онд иргэдийн цалин, бодит орлогыг ямар хэмжээгээр нэмэгдүүлэх чиглэлээр ярилцана” гэдгийг мэдэгдэв.
     
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсч нэгдсэн шийдвэр гаргаж,  асуудал хариуцсан хүмүүст зарим үүрэг даалгавар өглөө.
     
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
     
  • “Лантуун дохио” ТББ-аас хүүхэд хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ!” жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Жагсаалд оролцогчид хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаад бухимдаж байгаагаа илэрхийлэн, “Хүчирхийлэл эр хүний зугаа биш!”, “Эрчүүд ээ, хүчирхийллийн эсрэг нэгдэцгээ!”, “Энэ бүхэн удахгүй таны хүүхэд дээр ирнэ. Сайн бод!”, “Бэлгийн боловсрол, хүүхдийн хүмүүжилд анхаарцгаая” зэрэг лоозон барьцгаасан байв.
     
  • Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчийн үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, одоо хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тулгамдсан асуудлуудтай танилцав.
     
  • Монголын үндэсний олимпийн хорооноос тодруулж буй ‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулалтын дүн гарч, есдүгээр сарын ялагчийн нэр тодорлоо. Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо явагдсан шатрын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчин болов.

ЛХАГВА /X.25/

  • Отгонтэнгэр ууланд авираад, буух замдаа осолдсон уулчдын тоо 17 болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Ингэснээр эрэн хайх ажиллагааг зогсоолоо. Аравдугаар сарын 21-ний өдөр Отгонтэнгэр ууланд амиа алдсан уулчдыг эрэн хайх ажиллагаа аравдугаар сарын 23-нд эхэлж, гурван өдөр үргэлжлэв.
     
  • Засгийн газар хуралдаж, “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани дахь БНСУ-ын “Кореа Телеком” корпорацийн эзэмшлийн 10,348,111 ширхэг хувьцааг худалдан авахад шаардагдах 2. 550, 000 /хоёр сая таван зуун тавин мянга/ ам.доллартай тэнцэх хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон холбогдох агентлагийн дарга нарт даалгав.
     
  • Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Женнифер Зимдал Галтыг нутаг буцах гэж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
     
  • МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд “Тамхины худалдааны зохистой хяналт” сэдэвт дугуй ширээний ярилцлага болов. Энэ үеэр ‘Тамхины зохистой худалдааны хяналтанд санал болгож буй шийдэлүүдийн тайлан болон хэлэлцүүлэг’-ийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
     
  • Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.
     
  • ‘Иргэдийн шударга шүүх’ ТББ-аас төрийн албан хаагчдын буруугаас болж учирсан хохирлыг барагдуулах “Ард түмний өр барагдуулах алба” байгуулсан талаар мэдэгдэв.
     
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км, шинэ авто замын нээлээ.

ПҮРЭВ /X.26/

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын даргад илгээлээ. Албан бичигт “Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байна” гэжээ.
     
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.
     
  • Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.Тэрбээр “С.Зоригийг хэн захиалж хөнөөлгөснийг тогтоох хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй, үргэлжилж байгаа. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэргийн мөрдөн байцаалт эцэслэгдээгүй байхад ажлын хэсгийг тараахаар зүтгэж байна” гэж мэдэгдэв.
     
  • Тагнуулын даргын мэдээлэлтэй холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Төрийн ордонд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу. Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Өөрийгөө солигдохоо мэдчихээд тэгж байна” гэлээ.
     

Тагнуулын ерөнхий газрын байр. Хэвлэлийн хурлын дараа. ТЕГ-ын дарга Б.Хурц

  • Засгийн газар ээлжит бус хуралдаан хийлээ. Хуралдаанаар сахилга, хариуцлага, дэг журмыг бүх шатанд чангатгах, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, “Эрдэнэт”, “Монголросцветмет” компанитай холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав.
     
  • Засгийн газрын шийдвэрээр ЦЕГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж, Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг түүний оронд томиллоо.
     
  • Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар бизнес эрхлэгчидтэй уулзав. МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд уг уулзалтыг зохион байгуулжээ.
     
  • БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран Олон улсын ирвэс хамгаалах өдрийг тэмдэглэв.
     
  • Монголын шаазан урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа Х.Хадхүүгийн бие даасан үзэсгэлэн гарч буйтай холбогдуулан “Орчин үеийн шаазан урлагийн хөгжил, чиг хандлага” лекцийг Богд хааны ордон музей зохион байгуулав.
     
  • Монголд анх удаа Австрийн нэрт хөгжмийн зохиолч Антон Брукнерийн VII симфонийг толилуулав.  Тоглолт Улсын филармонийн байранд боллоо.

БААСАН /X.27/

  • Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн мэдүүллээ.
     
  • Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
     
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ерөнхийлөгчийн зарлигаар Жүдо бөхийн Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Хөдөлмөрийн баатар цол олгожээ.
     
  • УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хэсэгчилсэн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Гишүүдийн 90.6 хувь нь “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй” гэж үзлээ.
     
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын сайд нарыг томилсон УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан асуудалд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Намайг Сангийн сайдаар томилогдох үеэс яригдаж эхэлсэн сэдэв. Шинэ зүйл биш. Би хувьдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хийж байгаа улстөржилт гэж харж байна” гэж байр сууриа илэрхийлэв.
     
  • Харин Ерөнхийлөгчийн Тамгын газарын дарга З.Энхболд “Тийм юм байхгүй. Ерөнхийлөгч, УИХ хоёр тус тусдаа байгууллага. Бодлогын асуудал ярьж байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай хов хөөцөлдөж явах ямар ч цаг надад байхгүй” гэж манай сэтгүүлчийн асуултад хариулав. 
     
  • Ардчилсан намын бүлгээс УИХ-ын даргад шаардлага хүргүүлэв. Түүнд, “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  УИХ-ын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай шийдвэрийг УИХ-д хүргүүлсэн.Энэ асуудлыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцээгүй байхад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж, дараалалд багтаасан. Энэ нь УИХ-ын дэгийн тухай хууль зөрчиж байна” гэжээ.
     
  • Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Сумъяа Абу Дабигийн “Их дуулга”-аас аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө олимпийн аварга, Бразилын жүдоч Рафаэла Сильватай барилдаж, нэмэлт цаг вазари үнэлгээгээр ялав.
     
  • FIBA 3×3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ. Тэмцээнийг Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байна. 
     
  • МҮЭХ-ноос өөрийн байрандаа төрийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.
     
  • Нийслэлийн аялал жуучлалын газраас хоттой танилцах 120 оюутны аялал зохион байгуулав.

БЯМБА /X.28/

  • Монголын Хуульчдын холбооны Их хурал болж, удирдлагаа сонгов. Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр Ж.Хунан сонгогдлоо.
     
  • Богдхан уулын дархан цаазат газарт баригдсан авто зогсоолын цогцолбор бүхий аялал жуулчлалын зориулалттай 2,05 км  авто замын  өргөтгөл  шинэчлэлтийн ажил дуусч, нээлтээ хийлээ.
     
  • Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг илтгэсэн гурван хөшөө байрлуулав. Хөшөөг уран барималч Л.Гантөмөр, Т.Даваасамбуу нар бүтээсэн байна.
     
  • Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал шилдэг хамтлаг шалгаруулах XXV удаагийн уралдаант наадам”-ын шилдгүүдийн тоглолт болов.

 

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-29 202.9.42.124

Б.Хурц товч бөгөөд тодорхой ярисан байна.

Avatar

Зочин 2017-10-29 202.9.42.175

энэ Б.Гурц чинь энхбатыг францаас авчирч хэлмэгдүүлж алаа бздэ

Avatar

Курц 2017-10-29 182.160.4.197

Гестапонфюрэр Б.Курц

Avatar

Зочин 2017-10-29 202.9.41.145

Хурц гэдэг хүн бол С.Зоригийн хэргээр Европын холбооны улсаас Д.Энхбатыг хүч хэрэглэн хулгайн замаар авчирч Англи улсын хуулиар хоригдсон этгээд билээ. Хурцын үйлдсэн хэргээс шалтгаалан Талийгаач Д.Энхбат тодорхой шалтгааны улмаас Монгол улсад хоригдож байхдаа нас барсан. Талийгаач Д.Энхбатын гэр бүл хоёр хүүхдийг өнчрөлд учруулсан хэргийнхээ төлөө Хурц чи уучлал ард түмнээсээ гуйх ёстой.

Avatar

Зочин 2017-10-29 150.129.143.224

Нямдорж Хурц хоёр 2лаа баяд тиймээс баяд халхдаа биш хэн ь үнэн хэн нь худлаа вэ гэдгийг аяндаа цаг хугацаа харуулна.Хажуугаар нь битгий ястан үндэстний дунд хэрүүл талцалын алим шидээд бай!!!

Avatar

Зочин 2017-10-29 27.123.212.140

Хурц бол хул гайч Элбэгийг хамгаалагч !!!

Avatar

Зочин 2017-10-29 43.242.242.189

Ичиж үхээч Хурц аа. ЧИ БОХИР МӨНГӨӨ ХАМГААЛЖ БАЙГАА ЮМ УУ.
ҮНЭН ЯЛНААААААААААААА . Нямдорж оо. бохир хүмүүсийг илчил

Avatar

Зочин 2017-10-29 122.201.24.13

Хурц чинь өөрөө баяд гаралтай шүү дээ !

Avatar

Хурцын нацист тунхаглал Монголын түүхэнд үлдэнэ 2017-10-29 202.179.25.18

ХУРЦ МОНГОЛД АНХ УДАА УВСЫН ГАРАЛТАЙ ХҮМҮҮСИЙГ ДАЙСАН ГЭЖ ЗАРАЛЛАА. БҮЛЭГ БОЛГОН НЭГТГЭЭД АТГ ПРОКУРОР МӨРДӨХ ЁСТОЙ ГЭЖ ГИТЛЕР ЕВРЕЙЧҮҮДИЙГ БАРИВЧИЛЖ УСТГАХЫГ УРИАЛСАН ШИГ ТУНХАГЛАВ.ДЭЭР НЬ ЖЕНКО ХҮРЭЛБААТАРТ ХОРИГ ТАВИН ДЭМЖИВ.МОНГОЛД ХҮМҮҮСИЙГ ЯС ҮНДЭС НУТАГ УС УГСАА ГАРЛААР НЬ ИНГЭЖ ЯЛГАЖ НАЦИСТ БОДЛГОГО ЯВУУЛДАГ ГЭЖ САНАСАНГҮЙ. МАРГААШААС УВСЫН ГАРАЛТАЙ БҮГДИЙГ АЖИЛ ГЭР ДЭЭРЭЭС НЬ БАРИВЧИЛЖ КОНЦЛАГЕРТ ИЛГЭЭЖ ШАТААХ ЗУУХАНД ШАТААХ БАЙЛГҮЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2017-10-29 103.57.92.204

монголын хүн амын 80 хувь халх ястан ,монголын түүх бол халхын түүх ,халхууд уужим дотортой ухаалаг гентэй,тийм болохоор чи санаа бүү зов хэзээ ч тийм юм болохгүй гэдэгт итээд таван амьдар за юу дөрвөдөө ,бас нэг юм хэлэхэд халхуудаасаа сайныг суралц төрийн ордонд чавганц нарын хар ярианы хэллэгээр битгий ярьж байгаач хэрүүлч хэл амтай яриад байх юм

Avatar

Төв аймаг ганцаараа Халх биш 2017-10-29 202.179.25.18

103.57.92.204 Хэ хэ Ми овогтын Төв аймагаас яармагийн Женко нацистын дэмжигч под хийгээд үсрээд гараад ирдэг байна ш дээ.Бичиж байгаа нь зайлуул,боловсролынх нь хэмжээг харуулж байгааг яаж ойлгох вэ! Ганц юм гуйя Төв аймаг гуай! Халх нэрийг битгий өмчил.Монголын түүх саяхан бий болсон Халхын түүх гэж андуураад хэрэггүй. Халтар царайлчихаад өглөгөөр амьдардаг залхуу навсархай өөрийгөө Бид ухаантай бид бүхнээс дээр та нарыг ялнаа гэдэг нацист номлолоо битгий Дэлхийн тэргүүлэх үндэстүүдийн хүмүүст ярьж дургүйг нь хүргэж үзээрэй. Ядаж өөрийгөө авч явж сурчихаад бусдаар дээр гэж согтуурсан нь дээр л дээ.Зарим нэг нь итгэх ч юм бил үү хэн мэдлээ! Адгийн амьтас өөрийгөө магтдаг.Тэр тумсаа бүүр адгийнх нь яс үндэсний үзэн ядах бохир тагзанд орж нуугддаг.Женко Хурц та нар харанхуй тагзны харанхүй жүүмнууд.Тэгээд л болоо.

Avatar

zohun 2017-10-29 27.123.214.91

xorognui daxux xyvaarlalt xyvisgal 2 zailchgui xeregtei boljee chil arxuar songyylii ogdog teneguud serex tun

Avatar

Зочин 2017-10-29 66.181.160.21

Хувьсгал хүлээгдэж байна. Манлайлагчдаа хайж, хүлээж байна. Өөр гарц үгүй улам мухардаж гүнзгийрч ухамсаргүй, хүлээх хохирол ихэсч байна даа. Уул нь ухаантай хувьсгал хэрэгтэй юмсан.

Avatar

Зочин 2017-10-29 122.201.22.204

Шинжааны xятaд Илжигдоржийн гестапонфюрер Баден Күүрцийг хорих хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-10-29 103.57.92.204

илжигдорж гэж хэн нь юм ? нямдоржийг хэлээд байгаамуу

Avatar

Зочин 2017-10-29 202.70.46.217

Монголчууд минь сэрцгээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж