Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр Ж.Хунан сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2017.10.28-нд нийтлэгдсэн

Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр Ж.Хунан сонгогдлоо

Дэлхийд алдартай Австрийн “Swarovski” брэнд гавал хэлбэртэй iPhone 4, iPhone 4S-д зориулсан шинэ суурь худалдаанд гаргажээ.

Монголын Хуульчдын холбооны Их хурал өнөөдөр болж байна. Хурлаар холбооныхоо ерөнхийлөгчийг сонгох юм. Холбооны ерөнхийлөгчид нийт зургаан хуульч нэр дэвшүүлсэн ч Б.Баярсайхан нэрээ татсан байна. Ингээд П.Амаржаргал, П.Эрдэнэбат, Г.Нацагдорж, Д.Түвшинтамир, Ж.Хунан нар өрсөлдөв. Их хуралд оролцож байгаа нийт төлөөлөгчид 534 төлөөлөгч нууц санал хураалт явуулахад П.Амаржаргал 190, Ж.Хунан 176 хүний санал авлаа. Гэхдээ аль нь ч дангаараа 50 хувиас дээш санал авч чадаагүй учраас П.Амаржаргал, Ж.Хунан нарын дунд дахин санал хураалт явуулав. Ингээд Ж.Хунан олонхын санал авч, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.  

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж