Элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа | News.MN

Элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.28-нд нийтлэгдсэн

Элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрөлх нутаг Увс аймгийн Малчин сумынхаа сурлага, авъяас, амжилтаараа үе тэнгийнхнээ манлайлсан таван оюутанд гэр бүлийнхээ нэрэмжит тэтгэлгийг жил бүр олгодог.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзаж Улаанбаатар, Москва хотуудын хамтын ажиллагааг сэргээн, харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд санал солилцлоо.
Уулзалтын үеэр ОХУ-ын элчин сайд Азизов Искандер Кубарович: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Орос хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг НИТХ-ын дарга С.Амарсайханаас хүслээ.

Мөн Монгол улсад оршин суудаг ОХУ-ын иргэдийн дийлэнх хувь нь Улаанбаатар хотод амьдардаг учир тэдний нийгмийн асуудлыг шийдэх чиглэлд анхаарал хандуулж, Нийслэлд байршилтай оросын оршуулгын газрыг засаж сайжруулах, тохижуулахад хамтарч төсөл хэрэгжүүлэхийг хүссэн юм.

Үүнээс гадна Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажилд ОХУ хамтран ажиллах боломжтой гэдгийг илэрхийлэв. Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан Улаанбаатар, Москва хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд ОХУ-ын элчин сайд Азизов Искандер Кубаровичтай уулзаж байгаадаа баяртай байна гэдгээ илэрхийлсэн. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургалттай сургуулиудад мэргэжлийн багш дутмаг байгаа учир ОХУ-д мэргэжилтэн бэлтгэх, туршлага судлах чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Уулзалтын төгсгөлд Зайсан толгойн зүүн хойд хэсэгт баригдаж буй БНМАУ-ын баатар, Зөвлөлт Холбоот Улсын хоёр удаагийн баатар И.А.Плиевийн хөшөөний нээлтэд ОХУ-ын элчин сайд  Азизов Искандер Кубаровичийг оролцохыг урьсан. Түүнчлэн Улаанбаатар хот ОХУ-ын бүхий л хотуудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно гэдгийг илэрхийллээ гэж НИТХ-ын  Хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2017-10-28 202.21.110.211

Doorhiig bichigch ni Mongol hun bish baina.Mongolchuud bid Orosiin ard tymniig gunee hundetgedeg.
Bidnii nairamdal hamtiin ajillagaa ulam tsetsegleh boltugai.Bid neg negendee tusalj hundetgej irsen ard tymnyyd!
Hezee ch hen ch balluurdaj chadahgui!

Avatar

хэхэ 2017-10-28 103.229.120.132

ОРОСУУД ТАМРУУГАА ТОНИЛ!!!

Avatar

Зочин 2017-10-28 73.239.67.143

harin tiim.Jargalsaihantai defacto aar yariltsaj baihiig n haraarai!!!1

Avatar

Зочин 2017-10-28 66.181.177.94

Oros bish hirnee ih hortoi nuhur shyy.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж