Богд ууланд машины зогсоолтой боллоо | News.MN

Богд ууланд машины зогсоолтой боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.28-нд нийтлэгдсэн

Богд ууланд машины зогсоолтой боллоо

УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 20-ноос эхлэн түр завсарлуулах нь нэгэнтээ тодорхой болжээ.

Богдхан уулын дархан цаазат газарт баригдсан авто зогсоолын цогцолбор бүхий аялал жуулчлалын зориулалттай 2,05 км  авто замын  өргөтгөл  шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр (2017.10.28) нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Өнгөрсөн намрын өдийд Богдхан ууланд явган аялалын замыг тохижуулж, нээлтийг нь хийж байсан. Энэ үеэр иргэд эрүүл агаарт гарч, ууланд алхахдаа авто машинаа байршуулах зогсоолгүй, удаан хугацаагаар түгжирдэг зэрэг хүндрэлтэй байдал ажиглагдсан. Иргэд ихээр ирж байгаа энэ газарт авто машины зогсоолыг шийдэх ёстой гэсэн шийдэлд хүрээд 2017 оны төсөвт суулгаснаар энэ ажлыг хийсэн. Улаанбаатар хотыг тойрсон дөрвөн хайрхан байдаг. Энэ бүгд дээр аялал жуулчлалын маршрут, авто машины зогсоолыг шийднэ. Энэ жил Чингэлтэй хайрханыг шийдэж өгсөн. Ирэх жил Сонгинохайрхан, Баянзүрх хайрханы тохижилтыг шийднэ. Мөн ирэх жил Сэлбэ болон Туул гол дагуух тохижилтын ажлыг зээлийн хөрөнгөөр шийдэхээр төлөвлөж байгаа” хэмээсэн юм. Мөн тэрбээр “Хотын зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хэрвээ Богдхан уул, туул голын эрэг дагуу газар эзэмших зөвшөөрөл олгосон бол тухайн газрынхаа 30 хувийг нийтийн зориулалтаар ашиглуулах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа” гэдгийг онцолж байлаа.

Энэхүү зам нь нийтдээ 2,05 км урт, замын зорчих хэсэг нь 7 метр өргөн, нэг талдаа 2,25 метр өргөн явган хүний зам, дугуйн замтай, 264 авто машины зогсоолтой, гэрэлтүүлэгтэй, борооны усны шугамтай иж бүрэн зам юм. Аяллын зориулалтын зам, авто машины зогсоолтой болсноор иргэдийн ая, тухтай амарч, зугаалах, агаар салхинд гарах эрх хангагдаж, амралтын өдрөөр Зайсангийн аманд үүсдэг түгжрэл арилж, тухайн бүсийн иргэдийн аюулгүй байдал,  амьдрах орчин сайжирч, тоосжилт буурч байгаа гэрэг олон давуу тал бий болж байгаа юм.

“Нийслэлчүүдийн хамгийн ихээр ирдэг аялал жуулчлалын нэгдүгээр бүс болох Зайсангийн аманд аялалын зориулалтын зам, авто машины зогсоолын ажил бүрэн дуусч байнгын ашиглалтанд хүлээлгэн өгч байна. Өдөртөө дунджаар 3000-5000 иргэн энд ирж, уулруу алхаж, цэвэр агаарт гардаг. Энд ирэхэд авто зогсоолын асуудал маш хүнд байсан. Үүнийг Хотын дарга, нийслэлийн Авто замын хөгжлийн газраас шийдэж 264 машины зогсоол, 100 унадаг дугуйн зогсоол, автобусны зогсоолтой болгож нээлтээ хийж байна” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ярилаа.

1975 онд ашиглалтад орсоноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй байсан тус замыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Наранбулаг-Хан” ХХК өргөтгөн шинэчлэх ажлыг гэрээт хугацаандаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-28

Батүүлийн хийж чадаагүй ажлуудыг л хийж байна шдээ Бат-Үүл тендрээс мөнгө идхээс өөр юм хийдэг байсан юм уу

Avatar

Зочин 2017-10-28 213.32.74.226

Энэ Бат-үүл юу хийж байсан юм бэ энэ ажил бол шинэ санаа биш Өмнө нь яригдаж л байсан асуудал шдээ. Батүүл жаахан ч гэсэн сэтгэлтэй байгаад хөрөнгө мөнгийнө шийдээд өгцөн байсан бол аль эрт хийгдээд буусцан байсан асуудал шүү

Avatar

Зочин 2017-10-28 158.69.68.225

Agaar salhind garaad saihn bdg shuu Hotiin darga Irgediinhee iruul mendend anhaarj uuliin sportiig hogjuuleh heregtei dee

Avatar

Зочин 2017-10-28

Amar bolson bnshde amraltiin odrooroo uulruu garah gj heden tsag tugjreed Ochood zogsool oldohgui hetsuu baidag baisn odoo bol ywad ochhod zogsooltoi tugjreech baga boljdee

Avatar

Zochin 2017-10-28 66.181.179.17

Ene Bogd uul ruu awiragchid nerrtei uursdiiguu uulchin geed nerlechihsen nuhdvvdees 1 asuult asuuya. Ta nar xaana bie zasdag we???gej. Zvgeer yawgan aylala hiigeed Nalaihaaa Tsonjin boldog xvrtel alhah ni ilvv Bieiin tamir bishvv?? Bodooroi

Avatar

Зочин 2017-10-28

odoo buh yam tamgiin gazraa uulruu nuulgeerei, tegwel tugjrel arilna.

Avatar

z 2017-10-28 76.218.215.38

mashinaa zogsoold tavisaniig harahaar ineedtei bn.zuraasan deer n tavisan bhiin.bugdeeree shuu.

Avatar

Зочин 2017-10-28 182.160.35.62

цаана нь байгаа янханы гэрүүдийг буулгаач ээ. богд уул бузарлаад олон жил боллоо. газрыг нь хурааж ав. ард түмний аялал зугаалгын бүс болго.

Avatar

Зочин 2017-10-28 66.181.185.127

Нэг жижигхэн төлбөртэй зогсоол хийчихээд юун их сүржигнэдэг юм бэ? Хөх инээд хүрчихлээ.

Avatar

Orhid.N 2017-10-28 112.72.11.107

Yum bolgoniig muugaar harj, setgeld ni yu ch taardaggui humuus bdag yum. Tiim humuusiin muu, muuhai ugiig toogood hereggui. Saihan zogsooltoi bolgosond bayarlalaa.

Avatar

Зочин 2017-10-28 122.201.21.218

Инээдтэй ч юмуу. Хотын дарга юу хийгээд бгаа нь ерөөсөө ойлгогдохгүй . Нэг их талбай сандал зассан болоод л давхиад бх юм даа. Гэтэл сургууль цэцэрлэгт хүүхдүүд нь багтахгүй. Ачаалал их цалин нэм гэж багш нар нь даам гараад л.

Avatar

Irgen 2017-10-28 202.131.225.197

ENE YAVDAL ZUVHUN HOTIIN UDIRDLAGUUD BOLON TULUVLUGCHID YAMAR TENEG GEDGEE BATALSAN YAVDAL BOLLOO. CHADVARTAI MERGEJLIIN HUMUUS BAISAN BOL ANHNAASAA ZOGSOOLTOI NI TULUVLUUD HIIH BAISAN. YAG L NUGUU BUTELGUI IHERTEI HUUHELDEIN KINOSHIG BAIH YUM DAA!

Avatar

Зочин 2017-10-28 202.9.41.68

Beton tsutgaj xayachihaad, yu xiisen geed gaixuulaad bgaa yum be. zurgand suuj baigaa xumuus ni arai l bish dee , yaana daa

Avatar

Зочин 2017-10-28 122.201.21.218

Яаах гээд эгнээд суучихаав ккк

Avatar

yu ve 2017-10-28 108.170.182.183

Ene chin' odoo gants parking lot huchchaad saiduud n' ireed tuuch haichlaad baidag.

Avatar

Зочин 2017-10-28 202.9.42.62

Чухал бүтээн байгуулалтын ажил хийсэн бүх хүмүүст талархлаа! УУЛАНД алхацгаая!

Avatar

Зочин 2017-10-28 172.58.201.48

g*** su

Avatar

зочин 2017-10-28 66.181.190.130

асфальтаар хучаад нээлт хийнэ, мөн их бүтээн байгуулалт хийвээ, сүүлийн үед афсалт хучаад тууз хаачилдаг болжээ

Avatar

ttt 2017-10-28 64.141.208.13

hurdan oo iinhoo asuudliig shiidehgui bohirtuulaad orhino doo. ehleed ooo barih heregtei shdee /bolobson oo/

Avatar

Zochin 2017-10-28

Hotiin dargadaa bayarlalaa

Avatar

Зочин 2017-10-28 182.160.5.36

Цаана нь байгаа архичдын оромжийг хураахгүй юм байхдаа

Avatar

Зочин 2017-10-28 150.129.141.236

сайхан зуйл хийжээ. Олонд тустай. амжилт…

Avatar

өвгөн 2017-10-28 49.0.212.98

энгийн ард баярлаж байна аа, юм хийх сайхан шүү, Хотын даргад баярлав

Avatar

Зочин 2017-10-28 103.229.121.223

Ойролцоо газраар дүүрэн баас [Хориотой Үг]. Яасан ч их идэж ууддаг лаларуууд бэ? Далдарцгаа ташраарааааа

Avatar

зочин 2017-10-28 103.57.92.124

Иим ч лойчихсон хотын дарга огцор,Утаа.замын бөглөрөл,хот төлөвлөлт г.м асуудлыг хариуцах хүн байхгүй

Avatar

Зочин 2017-10-28 83.86.75.235

ямар 00-ийн газар барих юм? Бас л модон жорлон уу? Доошоо харангуут нуль бактери ялгадасын далай. Балиар гэдэг нь

Avatar

Зочин 2017-10-28 43.242.243.145

Сүхбаатарын талбайн зогсоолыг худалдаж амташсан хотын дарга үүнийгээ бас зараад мөнгө өвөрлөх санаатай л байгаа даа…

Avatar

Зочин 2017-10-28 203.29.78.147

аятайхан шиг 00 хийгээрэй бас л асуудал шүү дээ

Avatar

Зочин 2017-10-28 182.160.38.148

бас шээж баана гэнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж