Айдасын даваа Айцын даваа болсон учир

Хуучирсан мэдээ: 2017.10.28-нд нийтлэгдсэн

Айдасын даваа Айцын даваа болсон учир

Тур де Франс уралдааны аварга, олимпийн аварга дугуйчин Брэдли Уиггинс гэрийнхээ ойролцоо дугуйтай салхилж яваад автомашинд мөргүүлжээ.

Улаанбаатар хотоос Төв аймаг орох замд  Айдасын даваа хэмээх нэртэй газар бий.  Улсын баяр наадмын хурдан морьдын давдаг энэ даваа газар зүйн байршлаасаа илүү нэршлээсээ болж цахим сүлжээнд маргаан, мэтгэлцээний сэдэв болоод байна. Хүмүүсийн Айдасын даваа хэмээн нэрлэж, дуудаж заншсан давааны ойролцоох замын тэмдэглэгээ дээр  Айцын даваа гэж бичсэнээс болж маргаан, мэтгэлцээн эхэлсэн. 

Айдасын даваа хэмээн нэрлэгдэх болсон нь бүр эртнээс эхтэй боловч яг хэдий үеэс, ямар шалтгаанаар ийм нэртэй болсон нь таавар оньсого хэвээр байгаа юм. Ард олны ам дамжсан яриагаар бол энэ даваагаар Хүрээнд ирсэн  аянчин жинчин, элч, ноёд түшмэдийг угтаж, үддэг байжээ. Мөн холоос ирсэн нутаг хошууны ноёд түшмэд Хүрээ рүү орохын өмнө даваан дээр бууж, овоонд нь мөргөдөг байжээ.

Монгол Улс Манж Чин Улсын эрхшээлд байсан он жилүүдэд монголчуудаас татвар нэхэхээр ирсэн манж амбан, түшмэлүүдийг даваан дээр угтаж тосохдоо монгол ноёд авир ихтэй, харгис дээрэнгүй тэднийг “өнөөх айдас, хүйдсүүд ирлээ” хэмээн хоорондоо шоолон хэлэлцдэг байснаас ийм нэршилтэй болсон гэх яриа бий. Газар усны нэр судлаач О.Сүхбаатар энэ нэрийг  хэл шинжлэлийн үүднээс нь “Айдас хүйдэстэй огт холбоогүй, үгзүйн хувирлаар өнөөгийн хэлбэрээ олсон”  хэмээн тайлбарласан байна.  Давааны ойролцоо Байц нэртэй уул байдгаас Байцын даваа нэрийг авч, улмаар он цаг дамжин хэлэгдэхдээ Байдасын даваа болсон байх магадлалтай.  Сүүлдээ хэлзүйн явцад Б үсэг нь гээгдэн Айдасын даваа болсон гэх таамаг хамгийн үнэмшилтэй нь юм. Ямартаа ч Айдасын даваа хэмээх нэр нь ямар нэгэн аймшигтай, айдас хүйдэстэй үйл явдал эсвэл буг, чөтгөртэй  ямар ч холбоогүй нь тодорхой юм. Мэтгэлцээний гол асуулт нь Айц хэмээх нэрийн утга байв. Харамсалтай нь Айц хэмээх үгийн утгыг хэл шинжлэлийн утга зүйн талаас нь хэн ч тайлбарлаж чадсангүй. Харин Айдас, Байдас, Байц хэмээх олон нэрийн дундуур Айц хэмээн шинээр нэрлэсэн бололтой.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж