Хуульч Б.Баярсайхан ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс нэрээ татав

Хуучирсан мэдээ: 2017.10.28-нд нийтлэгдсэн

Хуульч Б.Баярсайхан ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс нэрээ татав

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооныхон Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын гишүүдтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээ танилцууллаа.

Монголын Хуульчдын холбооны гуравдугаар Их хурал Хууль сахиулахын их сургууль дээр болж байна. Яг одоо хурал түр завсарлалаа. Цайны цаг 13.30-14.30 цаг хүртэл үргэлжлэх юм.  

Хуульчид үдээс өмнө холбооныхоо тайлан, хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлан, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, Монголын Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн байна. 

Харин үдээс хойш  Монголын Хуульчдын холбооны гурав дахь ерөнхийлөгчийг сонгох юм. Холбооны ерөнхийлөгчид нийт зургаан хуульч нэр дэвшүүлсэн ч Б.Баярсайхан нэрээ татсан байна. Ингээд П.Амаржаргал, П.Эрдэнэбат, Г.Нацагдорж, Д.Түвшинтамир, Ж.Хунан нар өрсөлдөхөөр болжээ. Их хуралд оролцож байгаа нийт төлөөлөгчид 534 төлөөлөгч нууц санал хураалтаар Холбооны ерөнхийлөгч сонгоно.

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж