Ирэх сарын 3-наас сурагчид амарна

Хуучирсан мэдээ: 2017.10.28-нд нийтлэгдсэн

Ирэх сарын 3-наас сурагчид амарна

Загварын ертөнцөд хамгийн алдартай “Victoria’s Secret”-ийн дотуур хувцасны шоу өчигдөр буюу лхагва гаригийн орой Нью-Йоркт болсон байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас баталсан хуваарийн дагуу сурагчдын амралт арваннэгдүгээр сарын 3-наас эхэлнэ. Энэ улирлын амталтаар бага, дунд ахлах ангийн сурагчид бгүд нэг долоо хоног амрах юм. Өөрөөр хэлбэл арваннэгдүгээр сарын 3-9 хүртэл амарна.

Харин хоёрдугаар улирлын амралт харилцан адилгүй байгаа юм. Ингэхдээ нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлэн нэгдүгээр сарын 18 хүртэл гурван долоо хоног амарна. Харин орон нутгийн ерөнхий боловсролын бага ангийн сурагчид  арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлэн нэгдүгээр сарын 11 хүртэл хоёр долоо хоног амрах юм. 

Тэгвэл нийслэлийн ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-18 хүртэл хоёр долоо хоног амарна. Харин орон нутгийн ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-11 хүртэл нэг долоо хоног амрах юм байна. 

Т.НОМИН  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж