Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас баталсан хуваарийн дагуу сурагчдын амралт арваннэгдүгээр сарын 3-наас эхэлнэ. Энэ улирлын амталтаар бага, дунд ахлах ангийн сурагчид бгүд нэг долоо хоног амрах юм. Өөрөөр хэлбэл арваннэгдүгээр сарын 3-9 хүртэл амарна.
Харин хоёрдугаар улирлын амралт харилцан адилгүй байгаа юм. Ингэхдээ нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлэн нэгдүгээр сарын 18 хүртэл гурван долоо хоног амарна. Харин орон нутгийн ерөнхий боловсролын бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлэн нэгдүгээр сарын 11 хүртэл хоёр долоо хоног амрах юм.
Тэгвэл нийслэлийн ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-18 хүртэл хоёр долоо хоног амарна. Харин орон нутгийн ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-11 хүртэл нэг долоо хоног амрах юм байна.
Т.НОМИН