Хөрөнгө оруулагчид Токиод чуулна

Хуучирсан мэдээ: 2017.10.28-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчид Токиод чуулна

Америкийн продюсер, зохиолч Накула Бэссли Накулагийн бүтээсэн ”The Innocence of Muslims” хэмээх лалын шашны их зөнч Мухаммедийн тухай өгүүлэх киноны трейлер өнгөрсөн долдугаар сард “Youtube”-д тавигдсанаар лалын шашинтнуудын уур бухимдлыг төрүүлэн Хойд Африк, Ойрхи Дорнод, Азийн лалын орнуудад эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Японы “Фронтиер”ХХК-ийн захирал Маса Игата өчигдөр (2017.10.27) Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр болон яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж тэргүүтэй хүмүүстэй уулзжээ.  Уулзалтын үеэр  ноён Маса Игата ирэх сарын 24-нд Токио хотод болох “Инвест Монголиа Токио 2017” олон улсын чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөллийг оролцохыг урьсан юм.

Тус чуулга уулзалтыг сүүлийн таван жилийн турш тасралтгүй Токиод зохион байгуулж буй аж. Энэ жилийн чуулганд УИХ-ын гишүүд, 40 гаруй илтгэгч болон 300 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ.

Японы “Фронтиер”ХХК нь өнгөрсөн есдүгээр сард “Инвест Монголиа Улаанбаатар-2017” чуулга уулзалтыг “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран Монголд амжилттай зохион байгуулсан юм.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж