50 гаруй эмэгтэйд санаатайгаар ДОХ халдаажээ

Хуучирсан мэдээ: 2017.10.28-нд нийтлэгдсэн

50 гаруй эмэгтэйд санаатайгаар ДОХ халдаажээ

30 гаруй эмэгтэйд санаатайгаар ХДХВ тараасан итали эрд шүүх 24 жил шоронд хорих ял оноожээ. Валентино Таллуто гэгч нягтлан бодогч эр 2006 онд ХДХВ-ийн халдвартай нь оношлогдсон цагаас хойш 53 бүсгүйтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноо хүлээн зөвшөөрсөн гэнэ.  Тэдгээр эмэгтэйчүүдийн хамгийн залуу нь 14 настай охин байсан гэнэ.

Тэрбээр бүсгүйчүүдтэй болзохын тулд  нийгмийн сүлжээнд  ‘Hearty Style’ хэмээх нууц нэрээр бүртгүүлж,  хохирогчдоо олдог байжээ. Баасан гаригт Италийн шүүх түүнд энэ ичгүүртэй хэргийн төлөө 24 жил шоронд хоригдох ял оноосон гэнэ. Хэрэгтний өмгөөлөгч шүүх хурал дээр түүнийг өмгөөлж, “Түүний үйлдэл хөнгөн хуумгай боловч санаатай үйлдсэн хэрэг биш” гэжээ.

Бүсгүйчүүд түүнээс бэлгэвч хэрэглэхийг хүсэхэд нь бэлгэвчнээс харшилтай эсвэл саяхан ХДХВ-ийн сорил өгсөн гэж хариулдаг байжээ.

Түүний энэ үйлдлийн улмаас 30 гаруй эмэгтэй, дөрвөн эр мөн хүүхэд ХДХВ-аар халдварласан байна.  Шүүх хурал дээр хэрэгтний яллагч хэлэхдээ “Энэ санаатай үйлдэл нь бусдыг үхэлд хүргэх зорилготой” гэж үзсэн юм. Валентино Таллутогийн ээж хар тамхинд донтогч, ХДХВ-ийн тээгч байсан бөгөөд дөрвөн настайд нь нас баржээ. Таллуто шүүх хурал дээр хэлэхдээ “Хэрвээ би өвчин халдаах байсан бол тэдэнтэй дотно харилцаа тогтоохгүй байх байсан” гэжээ.

Н.Энхтуяа 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж