Хуульчид хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.28-нд нийтлэгдсэн

Хуульчид хуралдаж байна

Монголын Хуульчдын холбооны гуравдугаар Их хурал өнөөдөр /2017.10.28/ болж байна. Хуралдаанаар нийт зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: 

1.    Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;
2.    Монголын Хуульчдын холбооны хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлан;
3.    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл;
4.    Монголын Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, батлах;
5.    ‘Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний хэрэгжилт’ сэдвийн хүрээнд шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчийн төлөөллийн илтгэл, хэлэлцүүлэг;
6.    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх.

Хуульчдын их хуралд шүүгчдийн төлөөллөөс 107, прокурорын төлөөллөөс 107, өмгөөлөгчдийн төлөөллөөс 213, бусад хуульчдын төлөөллөөс 107 төлөөлөгч нийт 534 төлөөлөгч оролцож байна. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж