Каталоны парламентыг тараалаа

Хуучирсан мэдээ: 2017.10.28-нд нийтлэгдсэн

Каталоны парламентыг тараалаа

Зүүн өвдгийн гэмтлийн улмаас гурван сарын хугацаанд талбайд гарах боломжгүй болсон довтлогч Дэнни Гренжерийн талаар өнөөдөр “Индиана Пейсерс”-ийн зүгээс мэдээлэл хийлээ.

Каталоны өөртөө засах мужийн парламент тусгаар тогтнолоо зарлахаар санал хураалт явуулсан даруйд Испанийн ерөнхий сайд Мариано Рахой тус парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргалаа.

Мариано Рахой хэлэхдээ улс орныг эмх цэгцэд нь оруулахын тулд Каталоны өөртөө засах эрхийг хүчингүй болгох гэнэтийн шийдвэр гаргахаас өөр арга байсангүй гэжээ.  Испанийн засгийн газрын шийдвэрээр мөн Каталоны захирагч Карлес Пуждемонтыг албан тушаалаас нь огцруулж, засгийн газрыг нь тараахаар болж байгаа юм. Каталон муж энэ сарын нэгэнд тусгаар тогтнох бүх нийтийн санал хураалт явуулсныг Испанийн үндсэн хуулийн цэц хууль бус гэж үзсэнээс энэ улсад улс  төрийн хямрал дэгдээсэн билээ.

Каталоны өөртөө засах мужийн засгийн газрын мэдээлснээр санал хураалтад сонгуулийн эрхтэй иргэдийн 43 хувь нь оролцож, 90 гаруй хувь нь тусгаар тогтнолыг дэмжсэн гэжээ. Харин бусад нь Испаниас салан тусгаарлахыг дэмжээгүй билээ. Баасан гаригт (2017.10.27) Испанийн Сенатын хурлаар засгийн газартаа Каталоны өөртөө засах эрхийг хүчингүй болгож, Мадридаас шууд захирдаг болох эрх өгсөн байна. Мариано Рахой хэлэхдээ ‘Каталоны захирагчид хууль ёсны дагуу сонгууль явуулах боломж байсан. Дийлэнх каталанчууд ч мөн үүнийг шаардсан боловч захирагч үүнийг хүсээгүй.  Тиймээс Испанийн засгийн газар хууль ёсны дагуу арга хэмжээ авлаа” хэмээн мэдэгджээ.

Испанийн засгийн газар Каталонд арванхоёрдугаар сарын 21-нд ээлжит бус сонгууль явуулах тов гаргаснаас гадна Мариано Рахой Каталоны цагдаагийн газрын даргыг үүрэгт ажлаас нь огцруулсан байна.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж