Шаардлагатай тоног төхөөрөмжийг эмнэлгүүдэд өглөө

Хуучирсан мэдээ: 2017.10.28-нд нийтлэгдсэн

Шаардлагатай тоног төхөөрөмжийг эмнэлгүүдэд өглөө

Энэ сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Томуу, томуу төст өвчний улирал  эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд ажилласан. Дээрхи хоёр  дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцах үер тус тасагт  нэн шаардлагатай тарианы шахуурга,  хяналтын монитор, дуслын автомат шахуурга, нярайн амьсгалын аппарат шаардлагатайг эмнэлгийнхэн танилцуулж байжээ.

Тиймээс тэдний хүсэлтийг ёсоор болгож,  өчигдөр Чингэлтэйн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга н.Энхзул нарт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулж өглөө.

Эх сурвалж: ЭМЯ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж