Ньюс хөтөч: Өнөөдөр Дэлхийн жүдочдын өдөр

Хуучирсан мэдээ: 2017.10.28-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Өнөөдөр Дэлхийн жүдочдын өдөр

Ньюс хөтөч: Өнөөдөр Дэлхийн жүдочдын өдөр

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЖҮДО БӨХИЙН ӨДӨР

ХОТЫН ЦАГ АГААР

Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

ХУДАЛДАА, АРИЛЖАА ХИЙХЭД САЙН ӨДӨР

Санчир гараг. Билгийн тооллын 8, Булаагч одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 17 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Хуульчдын III их хурал Хууль сахиулахын их сургуулийн Соёлын төвд болно. Хурлаар Хуульчдын холбооны гурав дахь ерөнхийлөгчийг сонгоно.
  • Mонголын урлагийн зөвлөл Швейцарь улсын Уулархаг нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих сантай (FDDM) хамтран “SMArt” урлангаар хангах хөтөлбөрийг өнөөдрөөс зарлаж байна.

10.00

  • Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Тул загасаа хайрлан хамгаалъя” уриан дор нээлттэй өдөрлөг болно.
  • ТЕГ-ын Хяналт шалгалт, аргазүйн газрын дарга С.Баясгалан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн байранд Зөрчлийн тухай хууль болон зөрчил хянах шалгах хуулийн процессын талаар тухай дэлгэрэнгүй сургалт, мэдээлэл хийнэ. Төлбөртэй.

11:40

  • Гавьяат жүжигчин У.Далантайн “Дуулах тусам” цомгийн нээлт Hi-Fi CD Shop-ын байранд болно.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР

17.00

  • Дуурь, бүжгийн эрдмийн театрт “Севилийн үсчин” дуурийг шинэ тавилтаар толилуулна.
  • Улсын драмын эрдмийн театрт “Саран хөхөө” жүжгийг толилуулна. Тус театрт түүхэн жүжгийн үзвэр үргэлжилж байна.

18.00

  • Монголын мэргэжлийн дизайнеруудын холбооноос зохион байгуулах “fall winter 17/18” загварын шоу Polaris Tower-т болно. Монгол дизайнеруудын ур ухаанаар Монгол улсад зохион бүтээж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ түгээн таниулах, ирэх оны загварын чиг хандлагыг тодорхойлох зорилготой шоу  ажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж