Эмээлтийг хөгжүүлж, хөрөнгө татна

Хуучирсан мэдээ: 2017.10.28-нд нийтлэгдсэн

Эмээлтийг хөгжүүлж, хөрөнгө татна

Америкийн онлайн түрээс зуучлалын “Airbnb” сайтаас “Сэнди” хар салхины гамшигт өртөн орон гэргүй болсон хохирогчдод туслахын тулд нэгэн шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.

Нийслэл хотын баруун зүгийн үүд хаалга болсон Эмээлтийг хөгжүүлэх талаар эрчимтэй ярилцаж эхэлжээ. Саяхан Үндэсний хөгжлийн газраас “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” төслийг хөрөнгө оруулалтын зураглал гаргах уулзалт зохион  байнццлсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын төлөөлөл хамтран “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” төслийг дэмжиж ажиллах талаар ярилцсан байна.  Одоогоор түүхий эдийн зах төдийгөөр ажиллаж буй Эмээлтийг үйлдвэрлэлийн парк болгохн тулд  хууль эрх зүйн орчинг сайжруулж,  хөрөнгө оруулалт татах асуудал хамгаас чухал ажээ.  “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” төслийн хүрээний уулзалтыг дахин зохион байгуулахаар тохиролцсон байна. Холбогдох яамд, төрийн захиргааны байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан өргөн хэмжээний зөвлөлдөх уулзалтыг  ирэх долоо хоногт буюу арваннэгдүгээр  сарын 3-ны өдөр хийхээр товложээ.

Т.Мөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж