Азийн орнуудын орон сууцны корпорацийн төлөөлөл Сөүлд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Азийн орнуудын орон сууцны корпорацийн төлөөлөл Сөүлд чуулж байна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хэнтий аймгийн удирдлага болон орон нутгийн холбогдох албаныхантай уулзалт хийжээ.


БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Азийн нийтийн орон сууцны олон улсын форум”-ыг хоёр дахь удаагаа БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулж байна.
Азийн хотуудын нийтийн орон сууцыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон сууцны ашиглалтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох ач холбогдолтой энэхүү форумд “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд нар оролцож байгаа юм.

Форумын эхний өдөр Азийн хотуудын орон сууцыг хөгжүүлэхэд дахин төлөвлөлтөнд тулгарч буй асуудлууд болон иргэдийн оролцоог сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон шийдлүүдийн талаар хэлэлцэж байна.  Азийн орнуудын онцлогоос шалтгаалан хөгжлийн явц болон шийдвэрлэх арга зам харилцан адилгүй байлаа. Мөн орлогод нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бусад улс орнуудын баримталж буй бодлого дээр үндэслэн төлөвлөлтийн шийдлүүд, санхүүгийн төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн хангамж болон цаашид хэрэгжүүлэх арга замуудыг талаар санал солилцлоо.
Дахин төлөвлөлт болон орон сууцжуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудын туршлагаас үзэхэд тухайн орны орон сууцны чиглэлийн бодлого төлөвлөлтийг тодорхойлдог бие даасан “Орон сууцны корпораци” ажилладаг гэдгийг тус форумд оролцож байгаа Азийн орнуудын орон сууцны корпорацийн төлөөллүүд онцолж байлаа.


 

 

Т.МӨНХ

 
 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж