Хан-Уул дүүрэгт "Их хотын хямдрал" эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэгт "Их хотын хямдрал" эхэллээ

Хан-Уул дүүрэгт "Их хотын хямдрал" эхэллээ

Улаанбаатар хот үүсч хөгжсөний 378 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар  “Их хотын хямдрал-378” урамшуулалттай, хямдралтай худалдааг өнөөдөр Хан-Уул дүүргийн “Ажилчны алдар” талбай дээр зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн худалдаа бүтэн өдөр үргэлжлэх бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниуд болно жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан, худалдаа үйл­чил­гээ эрхлэгч зэрэг 30 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд оролцож байна.

“Их хотын хямдрал-378” үзэсгэлэн худалдаанаас иргэд цагаан идээ, жимсний чанамал, хүнсний ногооноос эхлээд үндэсний үйлдвэрлэлийн гутал, хувцас, дээл, малгай, бэлэг дурсгал, ахуйн бүтээгдэхүүн гээд бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр авах боломжтой юм.

“Их хотын хямдрал-378” үзэсгэлэн худалдааныг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нээж үг хэллээ.

Тэрбээр,

“Хүн амын хүнсний хангамжийг сайжруулан, худалдаа, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж байгаа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч Та бүхэндээ Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжин, худалдаа үйлчилгээний үнэ, тарифыг бууруулж, нийслэлийн баярын өдрөөр хямдралтай, бэлэгтэй худалдаа, үйлчилгээ үзүүлдэг уламжлалыг дэмжин ажиллаж буйд Хан-Уул дүүргийнхээ иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Өнөөдөр Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг угтан “Их хотын хямдрал-378” үзэсгэлэн худалдааг тохиолдуулан хямдрал, урамшууллаар иргэддээ бодитой бэлэг барих зорилгоор энэхүү арга хэмжээ зохион байгуулагдахад оршиж буй.  Хан-Уул дүүргийн маань иргэд та бүхэн “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцохыг хүсэе.  “Их хотын хямдрал-378” арга хэмжээ нээснийг мэдэгдэе” хэмээлээ.

Хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй, амталгаат худалдаа явагдах тус үйл ажиллагааны үеэр Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ресторан, хими цэвэрлэгээ, худалдааны томоохон төвүүд өөрийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хямдрал, урамшууллыг ажлын байран дээрээ зарлаж байгаа юм. Мөн энэ өдөр “Түмэн шувуут” ХХК, “Монгол корей стар” ХХК, “Янмал” ХХК, “Хөгжил трейд” ХХК, “Живэртийн оргил” ХХК, “Өег гурил” ХХК, “Өгөөж чихэр боов” ХХК, “Монфреш” ХХК, “Мобиком корпораци” ХХК, “Лансын хишиг” ХХК, “Шинэ өглөө бейкери” ХХК, “Ич крем” ХХК, “Арцатын хөгжил” хадгаламж зээлийн хоршоо Хан-Уул дүүргийн иргэд, хэрэглэгч нартаа хямдралтай худалдаа, үйлчилгээ үзүүлж, баярын бэлэг барих юм.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн ЗДТГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж