АН-ын бүлэг УИХ-ын даргад шаардлага хүргүүлэв | News.MN

АН-ын бүлэг УИХ-ын даргад шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг УИХ-ын даргад шаардлага хүргүүлэв

Энэ жилийн УИХ болон Орон нутгийн сонгуульд ухаалаг цахим үнэмлэхээр санал өгөхөөр болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  өчигдөр УИХ-ын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай шийдвэрийг УИХ-д хүргүүлсэн.

Энэ асуудлыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцээгүй байхад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж, дараалалд багтаасан. Үүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дэгийн тухай хууль зөрчиж байна гэж сануулсан бол улмаар УИХ-ын даргад шаардлага хүргүүлжээ.

Шаардлагад “Байнгын хорооны хуралдааны өмнө гишүүдэд Ерөнхийлөгчийн хоригийг тараасан. Энэ  нь гишүүд уг асуудалтай танилцах боломжийг олгосонгүй, зарим гишүүд хэлэлцэх асуудлын материал хүргэгдээгүй зэрэг нь хууль зөрчсөн асуудал боллоо. Тиймээс энэ мэтээр УИХ-ын дотоод үйл ажиллагаа сүүлийн нэг жилийн хугацаанд байнга хууль зөрчиж байгааг анхааралдаа авч, зөрчил гаргахгүй хуулийн дагуу ажиллах шаардаж байна” гэжээ.

Г.ХОРОЛ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АН татан буугдах болзлоо олон дахин хангасан 2017-10-27 202.179.24.120

Засаг авах бүртээ улсыг нурааж, өөрсдөө баяждаг, амаараа хуцахаас ажил бүтээдэггүй энэ новшнуудад бид хэдий болтол хууртаж сонгох юм бэ. ОДОО БОЛЬЦГООНО ШҮҮ

Avatar

Энэ дарваакууд улсыг 4 жил самарчаад одоо яах гээж байнаа 2017-10-27 202.179.24.120

ӨСӨЛТТЭЙ ЭДИЙН ЗАСАГ, ВАЛЮТЫН НӨӨЦ, ӨРИЙН ДАРАМТГҮЙ БАЙСАН УЛСЫГ АВЧААД ЭД НАР 4-ХӨН ЖИЛД БҮРЭН СҮЙРҮҮЛСЭН. СОНГУУЛЬД ЯЛАГДСАНАА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН ГЭВЭЛ ИНЭЭДТЭЙ ШҮҮ. АН ЗАСАГЛАХ ҮЕИЙН ОЛОН ИХ НАЯД, ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВИЛГА, ШАМШИГДУУЛАЛТЫН ХЭРГИЙГ МАН-ЫН ЗАСАГ ЯАГААД ТОЙРООД БАЙГААГ ГАЙХАЖ БАЙНА. ХАМТРААД ИДЧИХЭЭГҮЙ БОЛ АРД ТҮМЭН НЭХЭХ ЁСТОЙ ХЭРЭГ ЭНЭ Л БАЙНА ШҮҮ. ДЭЭДСИЙН НӨЛӨӨГҮЙ, ШУДАРГА, ШУУРХАЙ ШИЙДЭЭЧ ЭЭ.

Avatar

Зочин 2017-10-27 188.226.170.48

ГАМИН НАМЫН ГАМИНГИЙН ШЭЭСНҮҮД ЗҮГЭЭР ЗАЙЛААРАЙ

Avatar

Зочин 2017-10-27 103.229.122.210

..зарим гишүүдэд,. гэх байхаа. Г. Хорлоо гуай. Бичсэн юмны чинь утга нь алдагдаад бна.

Avatar

Зочин 2017-10-27

АН бол төрийн гаршсан хутгуур савраа тат

Avatar

Зочин 2017-10-27 122.201.22.99

АН болж үз. Яаж хонжуу хутгалаа

Avatar

Зочин 2017-10-27 202.180.220.172

Та нар туслах нэрийн дор нууц амрагууддаа ажиллуулж байгаа биздээ. Тэд чинь хурлын чинь материалыг биш төрсөн ганцыг чинь л тойголоод байгаамуу. Тэднээрээ ажил хийлгэ

Avatar

Зочин 2017-10-27 66.181.178.187

ЗҮГЭЭР Л ТАРЧИХАЛДАА МОНГОЛЧУУД БИД ЭХ ОРОНЧООР ХИЧЭЭГҮЙЛЭН ГУЙЖ БАЙНА. ТАРАХГҮЙ БОЛ ТЭМЦЛИЙН ДАРААГИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖЛЭЭ

Avatar

иргэд 2017-10-27 122.201.31.78

ЗҮГЭЭР Л ТАРЧИХАЛДАА,АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ АЛБАНДАА ШИГДЭЖ АРД ИРГЭДЭЭ ХОХИРООХ ХЭРЭГ ЮУ БИЛЭЭ,ЗҮГЭЭР Л САЙХАН ТАРЧИХААЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж