Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай шийдвэрийг УИХ-д хүргүүлсэн.
Энэ асуудлыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцээгүй байхад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж, дараалалд багтаасан. Үүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дэгийн тухай хууль зөрчиж байна гэж сануулсан бол улмаар УИХ-ын даргад шаардлага хүргүүлжээ.
Шаардлагад “Байнгын хорооны хуралдааны өмнө гишүүдэд Ерөнхийлөгчийн хоригийг тараасан. Энэ нь гишүүд уг асуудалтай танилцах боломжийг олгосонгүй, зарим гишүүд хэлэлцэх асуудлын материал хүргэгдээгүй зэрэг нь хууль зөрчсөн асуудал боллоо. Тиймээс энэ мэтээр УИХ-ын дотоод үйл ажиллагаа сүүлийн нэг жилийн хугацаанд байнга хууль зөрчиж байгааг анхааралдаа авч, зөрчил гаргахгүй хуулийн дагуу ажиллах шаардаж байна” гэжээ.
Г.ХОРОЛ