Ч.Эрдэнэдалай: Хөрөнгө оруулагчид Монголын ирээдүйг өөдрөгөөр харж буйн илрэл

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Ч.Эрдэнэдалай: Хөрөнгө оруулагчид Монголын ирээдүйг өөдрөгөөр харж буйн илрэл

БНСУ-ын “Нонг шим” үйлдвэрийн 6 төрлийн бэлэн гоймонд хорт хавдар үүсгэгч бодисийн агууламж өндөр байгаа нь БНСУ-ын Хэрэглэгчийн болон Хүнс эмийн хяналтын байгууллагын лабраторийн шинжилгээгээр тогтоогдсон

Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээл дээр 600 сая ам.долларын бонд амжилттай гаргасан. Ингэснээр ирэх онд төлөх Чингис бонд болон “Дим Сам” бондын өрийг төлөх эх үүсвэрийг шийдэж буй юм. Энэ талаар эдийн засагч Ч.Эрдэнэдалайтай цөөн хором ярилцлаа.


-Засгийн газар олон улсын зах зээлд 600 сая ам.долларын бонд гаргаж, амжилттай татаж чадлаа. Энэ талаар та эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Анх Чингис бонд 5 жилийн хугацаатай нь 4.125 хувийн хүүтэй байсан. Үүнээс 1.5 орчим пункээр л хүү өссөн гэдэг нь маш сайн үзүүлэлт. Саяхан л бид 8 орчим хувиар яаж бонд гаргах вэ гэдгээ бодоод сууж байсан. Яагаад гэвэл манай зээлжих зэрэглэл ямар байгаа билээ дээ. Оны эцсээр эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор зээлжих зэрэглэл өөрчлөгдөх байх. Одоогийн ийм зээлжих зэрэглэлтэй байгаа үед 5.6 хувиар санхүүжилт татаж байна гэдэг нь хөрөнгө оруулагчид манай ирээдүй нэлээд өөдрөгөөр харж байгаагийн илрэл. Энэ маань наад зах нь ханш дээр сайнаар нөлөөлнө. Монгол Улсын эдийн засаг сэргэх юм байна, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж, эдийн засаг тогтворжих юм байна гэсэн хөрөнгө оруулагчдын хүлээлтийн л илэрхийлэл” гэж байр сууриа илэрхийллээ.

-Бонд гаргаад, өрөө төлөхөөр болсон учраас валютын нөөцөөс өр төлөх хүндрэл учрахааргүй болж байна. Энэ нь шинээр гаргасан бондын бас нэг давуу тал болж байх шиг байна?

-Саяны бонд гаргалт хөтөлбөрийн хүрээнд гарч байгаа гэж ойлгосон. Хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар арилжааны гадаад өрөө нэмэхгүй байх ёстой. Тэгэхээр энэ мөнгөөр ашигтай байдлаар бондын өрөө сунгах, эсвэл төлөх байх. Түүнчлэн хүүгийн зардлыг бууруулах, валютын нөөцөд хүндрэл учруулахгүйгээр шийдсэн гэж харж байна. 

-Эдийн засагт гарч байгаа бас нэг эерэг үзүүлэлт нь төлбөрийн тэнцэл дээр илэрч байна. Наймдугаар сард төлбөрийн тэнцэл ашигтай гарлаа. Цаашдаа ч эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд гарах байх гэж олонхи эдийн засагчид хүлээж байгаа. Та эдийн засгийн цаашдын төлөвийн талаар ямар хүлээлттэй байна вэ?

-Энэ онд нийт олон улсын байгууллагуудын хөнгөлөлттэй зээл 560 орчим сая ам.доллар болно. 2018 онд нэг тэрбум ам.доллар орж ирнэ. Тэгэхээр бид бага хүүтэй санхүүжилтээр төсвийн алдагдлаа нөхөөд явах нь. Дээр нь эдийн засгийг сэргээх хөтөлбөрөө хэрэгжүүлж, том төслүүдээ хөдөлгөх учраас 2018 онд эдийн засаг нэлээд сэргэх болов уу гэсэн хүлээлттэй байна. 2017 онд бий болгосон эдийн засгийн тогтворжилтоо улам бататгаж, эдийн засгийн өндөр өсөлтөө эргүүлж олж авах болов уу гэсэн өөдрөг хүлээлттэй байна.

Г.НАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж