ЗГ, Ерөнхий сайдын хэвлэлийг Ц.Ганзориг, Ө.Золбаяр нар хариуцна

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

ЗГ, Ерөнхий сайдын хэвлэлийг Ц.Ганзориг, Ө.Золбаяр нар хариуцна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хэнтий аймгийн удирдлага болон орон нутгийн холбогдох албаныхантай уулзалт хийжээ.

Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Ц.Ганзоригийг, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Ө.Золбаяр нарыг томиллоо.

Ц.Ганзориг нь инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 2008 оноос эхлэн ажилласан юм. Энэ хугацаанд “С1”, “Бтв”, телевизэд улс төр, эдийн засгийн сэтгүүлч, “Ийгл ньюс” телевизэд эдийн засгийн албаны дарга, ерөнхий продюсерээр ажиллаж байсан. Эдийн засаг, улс төрийн мэдээ, нэвтрүүлэг, хэлэлцүүлэг голлон хийдэг бөгөөд хөрөнгийн зах зээлийн дээд шагнал “Гранд булл”-ын эзэн сэтгүүлч. Тэрбээр “Хэвлэлийн хүрээлэн”, “АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг” хамтарсан эдийн засгийн шилдэг бүтээл, шилдэг эдийн засгийн шагналыг  хоёр ч удаа хүртэж байсан юм.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэвлэлийг хариуцан ажиллах тоймч, сэтгүүлч Ө.Золбаяр нь сэтгүүл зүйн салбарт 2004 оноос ажиллаж эхэлсэн. 2006-2012 оны долдугаар сар хүртэл “ТМ” телевизийн мэдээний албаны дарга, 2012 оноос өдийг хүртэл “Ийгл ньюс” телевизэд тоймч, ахлах редакторын алба хашиж байсан юм. Ө.Золбаяр нь улс төр, уул уурхайн сэдвийг хөндөн бичиж, тоймлодог сэтгүүл зүйн салбартаа толгой цохих сэтгүүлчдийн нэг.

Сануулахад,Мэргэжлийн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар өмнө нь Г.Отгонбаяр, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр Д.Отгонжаргал нар ажиллаж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж