Ирц хүрээгүй тул хуралдааныг завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Ирц хүрээгүй тул хуралдааныг завсарлуулав

АНУ-ыг ирэх дөрвөн жилд одоо­гийн Ерөнхийлөгч Барак Обама удир­дахаар боллоо. Тэрбээр 275 са­нал­тайгаар саналын хуудсыг тэр­гүүлж эхэлсэн нь ялалтад ойр­хон болсон гэдгийг Митт Ром­нид сануулсан.

УИХ-ын чуулганы хуралдаан ирц хүрэлцэхгүй байгаа тул өндөрлүүлэв. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой Байнгын хорооноос ирүүлсэн 88 зарчмын зөрүүтэй саналаар санал хураах ёстой байсан. Гэвч 35 зарчмын зөрүүтэй санал хураагаад, хуралдааныг өндөрлүүллээ. 

Өглөө хуралдаж эхлэхийн өмнө Засгийн газрын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ гэж хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан ч мөн л гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул ирэх долоо хоногт хэлэлцэхээр болж хойшлууллаа.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж