УИХ-ын чуулганы хуралдаан ирц хүрэлцэхгүй байгаа тул өндөрлүүлэв. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой Байнгын хорооноос ирүүлсэн 88 зарчмын зөрүүтэй саналаар санал хураах ёстой байсан. Гэвч 35 зарчмын зөрүүтэй санал хураагаад, хуралдааныг өндөрлүүллээ.
Өглөө хуралдаж эхлэхийн өмнө Засгийн газрын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ гэж хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан ч мөн л гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул ирэх долоо хоногт хэлэлцэхээр болж хойшлууллаа.
Т.НОМИН