Б.Батзориг: Махны экспортыг эрчимжүүлнэ | News.MN

Б.Батзориг: Махны экспортыг эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Б.Батзориг: Махны экспортыг эрчимжүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг гишүүнийх нь бүрэн эрхээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 58.3 хувийн саналаар дэмжин, баталлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин-тэй уулзлаа. Уулзалтын эхэнд энэ онд Хятадын Сэхээ, Мандалын боомт /Дорноговь аймгийн Ханги, Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомт/-ыг 2 тал тохиролцсоны үндсэн дээр БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох боомтын тоо нэмэгдсэн.Цаашид манай хоёр орны хооронд ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох нөхцөлийг таатай болгохын тулд  боомтуудын тоог болон  ажиллах хугацаа, хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа салбарын сайд илэрхийллээ. 

Мөн “Малын өвчингүй, хорио цээрийн тусгаарласан бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 284 тоот тогтоол батлагдсан. Үүнтэй холбоотойгоор  тогтоолын хэрэгжилтийг хангах мах экспортлох зорилгоор Монгол Улсад , БНХАУ-ын шаардлагад нийцсэн эрүүл, тусгай бүс байгуулахад хамтран ажиллахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ХХААХҮ-ийн сайд илэрхийллээ. Үүнээс гадна 2017 оны 9 дүгээр сарын 22-29-ны өдрүүдэд БНХАУ-ын Мал эмнэлгийн хянан магадлагаанд Монголын талаас 36 үйлдвэр хамрагдсан. Тодруулвал  Монгол улсын нийслэл Улаанбаатар, Дархан, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг болон Завхан, Говь-Алтай, Увс аймгуудын нийт 36 мал төхөөрөх, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн үнэлгээ дүгнэлтын хариуг ойрын хугацаанд ирүүлэх тал дээр анхаарч ажиллахыг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг БНХАУ-ын элчин сайдаас хүслээ. Мөн Монгол улсын мал төхөөрөх, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах тал дээр хятадын талаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.  Стратегийн чухал ач холбогдолтой манай 2 орны хувьд хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь нэн чухал юм. Монгол, Хятадын худалдааны эргэлт 2017 оны 9 дүгээр сарын эцсийн байдлаар 5 тэрбум ам.долларт хүрч, Монгол Улсаас 4тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн БНХАУ руу экспортолсон бол БНХАУ-аас 1 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон байна. Гэвч нийт экспортыг 84 хувийг боловсруулаагүй түүхий эд эзэлж байна.Иймд цаашид Монгол Улсаас нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлох болон зарим барааны хорио цээрийн асуудлыг хөнгөвчлөх тал дээр хамтран ажиллахыг хүсэж байна гэдгээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг уулзалтын үеэр онцоллоо.

            Эх сурвалж: ХХААХҮЯ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

M DM am 2017-10-27 24.5.239.98

ENE BANXAR BARAX UU

Avatar

хүмүүсээ соль 2017-10-27 202.9.41.25

авилгачид ихтэй

Avatar

mgl hun 2017-10-27 66.181.186.156

Hyatad yaj iigeed hyamdhan mah avahyg bodno, durgui ni hureheeree bolichihno. Manai malyg eruuljuulehiig gadny ulsuud shaarddag . Tuhailbal, suuliin # jil malyn uvchin garaagui bus nutgaas malyn tuuhii ed, tuugeer hiisen buteegdehuuniig avna gedeg. Malaa eruuljuuleed, Delhiin mal emnelgiin Baiguullagaas mglyn mal eruul gesen Batalgaa avah yostoi. Ene ajlyg hiij chadahgui 20 garui jil bolloo. Uuniig deer, doorgui hamtarch baij l hiij chadval manai 2 hursh mal, mah avna. Uunees gadna 2 hurshuu muulj, guravdagch hurshid byalduulchilhaa bolih heregtei!

Avatar

mgl hun 2017-10-27 66.181.186.156

suuliin 3 jil malyn uvchin garaagui bus nutgaas mah avna gedeg shaardlaga tavidag uchraas ali 1 aimag, sumyg songoj karantin togtooj, uur aimgaas mal oruulalgui malyg eruuljuuleh heregtei bn. . .

Avatar

Зочин 2017-10-27 98.234.233.211

Сологос руу нохойны мах экспортлохыг эхлүүлчихвэл ч энэ хүнд бас "хөшөө" босгоно шүү,бид

Avatar

Suvd 2017-10-27 202.9.40.21

HODOO AJ AHUIN SALBARIN AJLIG MERGEJIL ARGA ZUIGEER MEDEJ ZOV BODLOGO RUU CHIGLUULEH GEJ ZUTGEJ MERIIJ AJIILLAJ BAIGAA MERGEJLIN ZALUU BOLOVSON HUCHIN CHIN BAYARTULGA SHUU. BAGAAR AJILLADAG, MERGEJLIN ERDEMTEN MERGEJILTEN HAMT OLNOOS SANAL SONSOJ BAIJ DUGNELT GARGAJ OLON UDAA ZOV SHIIDVER GARGAJ UR DUN AMJILTAND HURCH AJILLAJ BAISAN.

Avatar

GG 2017-10-27 150.129.142.53

Yahiin argaggui unen shuu. Bayartulgiin oruulsan huvi nemer ene salbart ihk gj bodoj bna . Shineleg buteelch olon ziuliig sanaachlan ajillaj bna. ushuu ihk ajliig hiiheer tuluvluj bgaa uneheer ene salbart tsuuhun bgaa zaluu bolovson huchin sain manager shuu. Neg hesegtee ene huniig guitseh turshlagatai chadvarlag manager ene salbart garch irehgui bh shuu.

Avatar

САЙН МЭДЭЭ 2017-10-27 103.229.121.144

МАХНЫ ҮНЭ ӨСВӨЛ МАЛ ЦӨӨРЧ БЭЛЧЭЭРИЙН ДААЦ САЙЖРАХ БОЛНО

Avatar

me 2017-10-27 182.160.4.148

* said tanii ajliin ur dungiin 80 huviig gantsaaraa 'nugalah' hun shuu. Ergelzeh hereggui. / zasav/ Me.*

Avatar

me 2017-10-27 182.160.4.148

ter zaluug XAAIS-d surch baihiin l medne. suuliin uyed medeh medexhgui hun taniltai l bol darga boldog boljdee. XAAYamand mergejileeree udirdah tuvshind ajillaj baigaa tsuun hunii neg bol Bayartulga yah argaggui mun. Said ta saitar bodooroi. Tanii ajliin ur dungiin 80 huviig gantsaaraa hugalah hun shuu. Ergelzeh hereggui.

Avatar

Zochin 2017-10-27 103.57.94.195

Bayartulgiig yaraltai solih ni zuv uu. Naad nuhur chin huviin biznessee l tsetsegluulj bna shuu dee

Avatar

Sd 2017-10-27 202.9.40.21

Ingej hardah hereggui de. Zov hunig heregtei gazar ni bailgaj baih heregtei.

Avatar

Зочин 2017-10-27 66.181.176.165

ГИТАДЫН ХОРИО ЦЭЭРИЙН БОСГЫГ ДАВЖ ЧАДАХГҮЙ ЭЭ. МАЛЫН ӨВЧИНТЭЙ Л ТЭМЦ. ӨДИЙГ ХҮРТЭЛ 27 ЖИЛД МАШ ГОЁ ГОЁ ДОНГОДСОН ЭТГЭЭДҮҮД САЙД ХИЙХДЭЭ МОНГОЛЫН МАЛ АЖ АХУЙД ҮРЖИЛ СЕЛЕКЦИЙН БОДЛОГЫГ АЛДАГДУУЛЖ, ХАМГИЙН АШИГ ӨГӨХ ЁСТОЙ ГЭХЭД ОДОО ЭСГИЙНЭЭС ӨӨР ЮМ ХИЙЖ БОЛОХГҮЙ БҮДҮҮН НООСТОЙ ДАВЖАА ХОНЬ, ҮҮЛДЭР НЬ СААРМАГЖСАН МАХ СҮҮНИЙ ГАРЦ БАГАТАЙ ҮХЭРТЭЙ БОЛЧИХСОН, МЯЛЗАН ШҮЛХИЙ БООМОНД ДАРЛУУЛСАН МАА-ТАЙ БОЛСОН БАЙНА. ГАЗАР ТАРИАЛАН ГЭХЭД ҮРИЙН БОДЛОГО НЬ АЛДАГДЧИХСАН, ЯМАР СОРТ НЬ МЭДЭГДЭХЭЭН БАЙСАН ХАРУУ ЦАРВАНТАЙ БУУДАЙН ҮР НӨӨЦӨЛДӨГ БОЛЧИХСОН. ИЙМ Л ХӨДӨӨ АЖ АХУЙГ БИЙ БОЛГОСОН. АЖИЛ ХИЙСЭН БОЛ ЭЦСИЙН ҮР ДҮНГЭЭР НЬ ҮНЭЛЖ ДҮГНЭДЭГ. ЗӨВХӨН ХАА-Н ТӨЛӨӨХ ҮР ДҮН ГЭХЭД Л ИЙМ БАЙГАА. ТЭГЭХЭЭР БИД ЯАЖ Ч ХӨГЖИХ ВЭ ДЭЭ

Avatar

Зочин 2017-10-27 66.181.176.165

ГИТАДЫН ХОРИО ЦЭЭРИЙН БОСГЫГ ДАВЖ ЧАДАХГҮЙ ЭЭ. МАЛЫН ӨВЧИНТЭЙ Л ТЭМЦ. ӨДИЙГ ХҮРТЭЛ 27 ЖИЛД МАШ ГОЁ ГОЁ ДОНГОДСОН ЭТГЭЭДҮҮД САЙД ХИЙХДЭЭ МОНГОЛЫН МАЛ АЖ АХУЙД ҮРЖИЛ СЕЛЕКЦИЙН БОДЛОГЫГ АЛДАГДУУЛЖ, ХАМГИЙН АШИГ ӨГӨХ ЁСТОЙ ГЭХЭД ОДОО ЭСГИЙНЭЭС ӨӨР ЮМ ХИЙЖ БОЛОХГҮЙ БҮДҮҮН НООСТОЙ ХОНЬ, ҮҮЛДЭР НЬ СААРМАГЖСАН ҮХЭРТЭЙ БОЛЧИХСОН, МЯЛЗАН ШҮЛХИЙ БООМОНД ДАРЛУУЛСАН МАА-ТАЙ БОЛСОН БАЙНА. ГАЗАР ТАРИАЛАН ГЭХЭД ҮРИЙН БОДЛОГО НЬ АЛДАГДЧИХСАН, ЯМАР СОРТ НЬ МЭДЭГДЭХЭЭН БАЙСАН ХАРУУ ЦАРВАНТАЙ БУУДАЙН ҮР НӨӨЦӨЛДӨГ БОЛЧИХСОН. ИЙМ Л ХӨДӨӨ АЖ АХУЙГ БИЙ БОЛГОСОН. АЖИЛ ХИЙСЭН БОЛ ЭЦСИЙН ҮР ДҮНГЭЭР НЬ ҮНЭЛЖ ДҮГНЭДЭГ. ЗӨВХӨН ХАА-Н ТӨЛӨӨХ ҮР ДҮН ГЭХЭД Л ИЙМ БАЙГАА. ТЭГЭХЭЭР БИД ЯАЖ Ч ХӨГЖИХ ВЭ ДЭЭ

Avatar

Зочин 2017-10-27 183.81.169.78

Баяртулга гэж нөхөр одоо ажлаа өгөх цаг нь болсон. Наад нөхөр чинь ажил хийдэггүй нөхөр шүү дээ. Салбарын бодлого алдагдаад, яамыг яам биш болгож байна шүү дээ Сайдаа таны нүдэн дээр

Avatar

Зочин 2017-10-27 66.181.176.165

ЭНЭ ЗАЛУУ МЭРГЭЖЛИЙН НӨХӨР. АЖИЛ ДАЖГҮЙ ХИЙДЭГ, БОЛОВСОРСОН КАДРЫН НЭГ Л ДЭЭ

Avatar

Zochin 2017-10-27 150.129.142.53

Ene zaluu yahiin argagui ene salbariin hun shuu. Yadaj gants ch gsen yamand mergejliin ter tusmaa mundag bolovsroltoi mergejliin hun udirdah ajiltan hiij bgaa n yamai daa

Avatar

unshigch 2017-10-27 50.201.221.2

Harin tiim, ene hun udaan baisan, bailaa geed yam ni saijirsan yum alga baina shu dee, uurchlult heregtei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж