Ажил хаялтад оролцсон багш нар хохирсон уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

ТИЙМ ҮҮ?

Ажил хаялтад оролцсон багш нар хохирсон уу?

Засгийн газар 2017 оны төсвийн хуулийг УИХ-аар батлуулахдаа төрийн албан хаагчдад нөхөн олговор болгож 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлүүлсэн. Энэ шийдвэрийг багш нар эсэргүүцэж, өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.

Харин тэдний мэдэгдэл нь ес зүйгүй үйлдэл болж байна гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Цогзолмаа үзсэн юм.

Үүний зэрэгцээ ажил хаялтыг зохион байгуулж байгаа Монголын үйлдвэрчний эвлэлийн түр хороо ажил хаялтад оролцож байгаа багш нарыг хохироож байгаа гэв. Учир нь есдүгээр сарын 21-нд багш нар Засгийн газарт сануулга болгож ажил хаясан, тус ажил хаялтад оролцсон багш нарын хоёр өдрийн цалинг нь хассан асуудал үүссэн.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж