З.Энхболд: Надад хов хөөцөлдөх зав алга

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Надад хов хөөцөлдөх зав алга

Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд шинэ ажил хийж байна. Урьд нь “Киви” хамтлагийнхаа цомгийн хавтасны зураг болон клипүүд дээрээ стилистээр ажилладаг байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сайд нарын томилгоонд хэсэгчлэн хориг тавьсан. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг хоёр шалтгаанаар түдгэлзүүлж буйгаа хоригтоо онцолсон юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.


Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар хийсэн. Ингэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд улстөржиж байна гэсэн.  Та энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Тийм юм байхгүй. Ерөнхийлөгч, УИХ хоёр тус тусдаа байгууллага. Бодлогын асуудал ярьж байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай хов хөөцөлдөж явах ямар ч цаг надад байхгүй.

-УИХ –аар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй бол яах вэ?

-Хэрэв УИХ олонхоороо хүч түрж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзвэл Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаараа үлдэнэ гэсэн үг.

-Ерөнхийлөгчийн зүгээс цаашид ямар нэг арга хэмжээ авах уу?

-Бид 2017 оны төсвийн тодотголд тусгагдсан төрийн албан хаагчдад нөхөн олговор нэрээр олгож буй 55,4 тэрбум төгрөг олгох заалтад бас хориг тавина. Одоогоор УИХ-аас баталсан 2017 оны төсвийн тодотголын эцсийн найруулгын төсөл Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирээгүй байна. Ирэхээр нь хориг тавина.  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж