Volkswagen 150 сая автомашин борлуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Volkswagen 150 сая автомашин борлуулжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Барак Обама санал хураалтын урьдчилсан дүн тодорхой болсонтой зэрэгцэн “Twitter” дэх хуудсандаа “Дахиад дөрвөн жил!” гэж бичээд эхнэртэйгээ авахуулсан зургаа тавьжээ.

Германы авто үйлдвэрлэгч Volkswagen 150 сая дахь автомашинаа үйлдвэрээс гаргажээ. Компанийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх 150 сая дахь автомашин нь Golf GTE загвар гэнэ. 1937 онд анх байгуулагдсан тус компани 80 жилийн хугацаанд дээрх үр дүнд хүрчээ.

Volkswagen энэ тэмдэглэлт үйл явдлыг Норвегид тэмдэглэжээ. Учир нь автомашины хорт утааг багасгах тал дээр тус улс онцгой анхаарч буй бөгөөд 2025 оноос шатахуун хөдөлгүүртэй автомашин худалдаалахыг бүрэн хориглох шийдвэр гаргасан юм.

Volkswagen ч мөн байгаль орчинд ээлтэй, эко чиглэлийн үйлдвэрлэлд онцгой анхаарч байгаа ажээ. Тус компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй ID загварын суудлын тэргийг 2020 онд зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Түүнчлэн цахилгаан хөдөлгүүртэй бага оврын жип, автобусны концепт загвар дээр ажиллаж буйгаа компанийн зүгээс мэдэгдсэн байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж