Чуулганы хуралдаан эхэллээ | News.MN

Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

Нөөцийн мах гэдэг үг нийслэлчүүдэд бараг улиг болсон биз. Жилийн жилд л нөөцийн махны хангамж муугаас болж иргэдийг багагүй бухимдуулдаг.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар үргэлжлүүлэн санал хурааж байгаа юм. Байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэх үед ажлын хэсэг болон гишүүдээс нийт 88 зарчмын зөрүүтэй санал гарчээ. Гэвч одоогоор 10 гаруй саналын томъёоллоор л санал хураалгаад байна. 

Дээрх саналуудыг хурааж дууссанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгана.  Үүний дараа Засгийн газрын томилгоотой холбогдуулан тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм. Сануулахад Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хороо дэмжээгүй болно. 

Т.НОМИН 
 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж