У.Хүрэлсүхэд холбогдох хэргийг прокурор хянаж дуусаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхэд холбогдох хэргийг прокурор хянаж дуусаагүй гэв

Өөрийнхөө хананд нүх гаргах гээд хөршийнхөө ханыг нураагаад хаячихдаг хүн байдаг. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг ийм хүн хэмээн хэлмээр байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад нь тагнаж, мөрдөж мөшгөсөн гэх хэргийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж дуусаад прокурор руу шилжүүлсэн. Одоо хэргийг нийслэлийн Прокурорын газарт хянаж буй юм. Прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр, мөрдөн байцаалтын явцад прокурор хавтаст хэргийг татаж хянах эрхтэй аж. Энэ эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдад холбогдох хэргийг  АТГ-аас шилжүүлэн авч хянаж  дуусаагүй байгаа гэв. Прокурор хавтаст хэрэгтэй танилцаж дууссаны дараа шийдвэр гаргах юм.

АТГ-ынхан өнгөрсөн наймдугаар сарын 25-нд мэдээлэл хийхдээ “Шадар сайд У.Хүрэлсүх нь садан төрлийнхөө хүмүүсээр дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ үндэслэлээр нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн” хэмээсэн.

Харин прокурор тухайн үед хэрэг бүртгэлтийн явцад шалгаж буй уг асуудлыг хянаад хүсэлтийг хүлээн авснаас хойш 10 гаруй хоногийн дараа “У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн хариу өгчээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж