Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Баруун өмнөд талаараа Номхон далайтай хиллэдэг Гватемал улсад өчигдөр 7.4 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас одоогийн байдлаар 39 хүн амиа алдаж, 100 хүн ор сураггүй алга болоод байгаа тухай Ерөнхийлөгч Отто Перез Молина мэдэгджээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэгт өгсөн завсарлагын 1 цаг дуусан тул УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хэсэгчилсэн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Гэвч гишүүдийн 90.6 хувь нь “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй” гэж үзлээ.

Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрын танхимыг бүрдүүлэхдээ Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн, УИХ-аас баталсан хуульд хэсэгчлэн хориг тавьсан байгаа юм.

Байнгын хорооны хуралдаанаар хоригийг хэлэлцэх үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцсон.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Монголын нэр бүхий 30 гэр бүлийн тухай нэрлэх боломжтой юу. Ерөнхийлөгчийн хоригт энэ тухай дурдсан байсан” гэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Лицензүүдийн жагсаалтыг харахад эзэмшигчдийн нэрс тодорхой харагдана. Ч.Хүрэлбаатарын хамаатан нь уул уурхайн томоохон лиценз эзэмшигч” гэв.

Ийн хоригтой холбоотойгоор асуулт тавьж, хариулт авсны дараа гишүүдээс санал хураахад олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж санал өгсөн юм.

Онцлоход, Байнгын хорооны хуралдаанд Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцсонгүй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ тухай “Дэгийн хуулиар тухайлсан асуудлаар намын бүлэг завсарлага авах эрхтэй. Гэвч завсарлагыг хүссэн хугацаагаар өгсөнгүй. Тиймээс бүлгийн гишүүд оролцох боломжгүй байна” гэсэн тайлбар хийсэн юм.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Төрийн албан хаагчдад халамж хэлбэрээр тараах 300 мянган төгрөгтэй холбоотой 2017 оны төсвийн тодотголд Ерөнхийлөгч хориг тавих болно” гэдгийг тодотголоо.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж