“Инвест Монголиа Токио 2017” чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

“Инвест Монголиа Токио 2017” чуулга уулзалт болно

”Sweetymotion” хамтлагийнхан “Playboy Mongolia” сэтгүүлийн хоёр дахь дугаарын “cover girls” болжээ.

Японы “Фронтиер”ХХК-ийн захирал Маса Игата өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр болон яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж тэргүүтэй хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр ноён Маса Игата ирэх сарын 24-нд Токио хотод болох “Инвест Монголиа Токио 2017” олон улсын чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөллийг оролцохыг урьсан юм.

Тус чуулга уулзалтыг сүүлийн таван жилийн турш тасралтгүй Токиод зохион байгуулж буй аж. Энэ жилийн чуулганд УИХ-ын гишүүд, 40 гаруй илтгэгч болон 300 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ.

Японы “Фронтиер”ХХК нь өнгөрсөн есдүгээр сард “Инвест Монголиа Улаанбаатар-2017” чуулга уулзалтыг “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран Монголд амжилттай зохион байгуулсан билээ.

Эх сурвалж: УУҮХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж