БНСУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав | News.MN

БНСУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

БНСУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Эрчим хүчний яам хамтран “Тогтвортой эрчим хүчийг бүх нийтэд хүртээх санаачилга” хэлэлцүүлгийг өнөөдөр 09.00-13.00 цагийн хооронд “Чингис“ зочид буудалд зохион байгуулж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун-ыг өчигдөр /2017.10.26/ хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Элчин сайд У Сун Гадаад харилцааны сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан сайд Д.Цогтбаатарт баяр хүргэж, БНСУ-ын Гадаад хэргийн сайд хатагтай Кан Ген Хва-гийн баярын мэндчилгээг гардуулав.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улсын “гуравдагч хөрш”, нийтлэг үнэт зүйлс бүхий түнш орон БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглээд Гадаад харилцааны сайдын хувиар энэхүү харилцаанд ач холбогдол өгч ажиллахаа онцлов. Элчин сайд У Сун уулзалтын үеэр хөрөнгө оруулалт, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх талаар талууд хамтран ажиллахын чухлыг тэмдэглээд, Монгол Улс Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн талууд бүс нутаг дахь харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.

Эх сурвалж: ГХЯ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-27 103.229.121.223

Виз дэндүү чанга байна. Би 2010 оноос хойш 3 удаа дээд тал нь 21 хоногоор явж ирсэн. Гэтэл саяхан өгтөл виз гарсангүй. Сард 45000 хүн виз хүсч борооны дараах мөөг шиг олширсон Виз материал хүлээн авдаг газруудад мөнгөө өгдөг ч үсрээд 2800 орчим хүнд виз олгодог. Нэг хүн дор хаяж 30 000 төгрөг өгч орчуулга энээ тэрээ гэж өгдөг. Маш ашигтай салбар болсон. Татвар ч төлдөггүй. Цагдаа тагнуул шалгаач. Ихэнх виз хүссэн хүмүүс өвчин нарийн шинжилгээ хийлгэх гэж зорьдог. Барьцааны мөнгө 5 000 000 төгрөг байршуулдаг. Хэдэн зуун тэрбумд хүрсэн гэж ярилцдаг.

Avatar

Зочин 2017-10-27 202.21.100.210

Сайн ажлаа эхлэж байна өнөөдөр байгаа боломжийг ингэж дүүрэн ашиглах хэрэгтэй. Маш сайн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж