АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | News.MN

АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Урьдчилсан дүнгээр дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обама өөрийн талынхандаа хандан дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.

Эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Ж.Гаалтыг хүлээн авч уулзлаа.

Шадар сайдын хувиар Элчин сайд Ж.Гаалттай нягт хамтран ажиллаж байсандаа сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна гэв.

Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахыг АНУ тууштай дэмжиж, шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлж, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байна гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх нотлов.

Бүрэн эрхийн 2.5 жилийн хугацаанд улсаа хүнс экспортлогч орон болох суурийг тавих, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг олон асуудлыг шийдэхийг зорьж байгаа бөгөөд АНУ-ын тал дэмжиж байгаад талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд Ж.Гаалт баяр хүргээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын мэндчилгээг гардууллаа.

Өнгөрсөн хугацаанд АНУ нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бол одоо эдийн засгийн хамтын ажиллагаанд голлон анхаарч байгааг Элчин сайд тэмдэглэв.

Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь Монгол Улс эдийн засгаа сэргээн тогтворжуулах, өсгөх боломж гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаад Элчин сайд талархаад цаашид инженерийн ротын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэв. Мөн Улаанбаатар хотын усан хангамжийн системийг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд АНУ хамтран ажиллана гэлээ.

Мөн өдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Элчин сайд Ж.Гаалтыг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд талууд хамтран боловсрол, соёлын олон арга хэмжээ зохиосонд сэтгэл хангалуун байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийлэв.

Мөн АНУ-ын Конгресст Америк-Монголын Найрамдлын бүлэг байгуулагдсан мэдээг УИХ дахь Монгол-Америкийн бүлгийн даргын хувьд талархан хүлээн авсан гэв.

Талууд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг бэхжүүлэх, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөлийн болон Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах зэрэг чиглэлээр санал солилцов.

Элчин сайд Ж.Гаалт нь АНУ-ын Төрийн департаментад Туслах Төрийн нарийн бичгийн даргын Тэргүүн орлогч, Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-27 202.9.41.80

Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлд АНУ хамтран ажиллана гэсэн нь сайхан мэдээ байна.Чухам яаж хамтрах гэж байгаа юм бол.хөрөнгө санхүүгийн тал дээрүү,эсвэл техникийн зөвөлгөө өгөх юм болов уу.Америкчуудтай хамтраад төв цэвэрлэх байгууламжаа шинэчлэвэл маш амжилттай хэрэгжсэн төсөл болно доо.

Avatar

ОРОС ЖЕНКО 2017-10-27 202.179.25.217

ОРОС ЖҮЖИГЧИН ЖЭНКО ИНГЭЭД МОНГОЛЧУУДЫГ АЛЦГАА ЯЛЦГАА ГЭЭД ТУРХИРААД БАЙСАН АМЕРИКАА ЗҮГЭЭР ЯВУУЛЧИХАЖ БАЙГАА ЮМ УУ?

Avatar

Зочин 2017-10-27 202.9.41.144

Д.Трамп Обамагийн томилсон элчингүүдийг бүгдийн солин гэх байсан. Эхлээд том гүрнуудийн элчинг бүгдийн сольсон. Одоо харин жижиг орнуудын ээлж ирсэн бололтой. Бүрэн эрхийн хугцаа нь 4 жил. Энэ элчин 2 жил гарам болоод бүцаж байна.

Avatar

Erdene 2017-10-27 85.203.17.254

Ene baidlaaraa ajillaad baiwal ex ornii balgas arilxana, Odoo l neg emx tsegtsendee orj baina daa.

Avatar

Gerelmaa 2017-10-27 122.201.20.156

Hvrelsvhiin zasgiin gazar zamharliig arilgaj ard irgediin itgeliig hvleene gej itgej baigaa.

Avatar

mongol 2017-10-27 122.201.20.156

Хүрэлсүхийн засгийн сайд нар амралтгүй ажилж байгааг харахад чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ хүрэх янзтай..Шинэ засгийн 100 хоногийг л хүлээж юу юу хийхийг нь харъя даа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж