Рашаан сувиллын орон Хянган аймгаар аялахуй | News.MN

Рашаан сувиллын орон Хянган аймгаар аялахуй

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Рашаан сувиллын орон Хянган аймгаар аялахуй

МИАТ компанийг хувьчлах асуудал гурван Засгийн газрын өнгөнд яригдсаар өнөөг хүрээд байна.

Намрын навчис өнгө нэмсэн горхины чимээ, цагаан тогоруу зэллэн ниссэн нуурын эрэг, моддын оройд шаргалтсан навчистай Өвөрмонгол орны Хянган аймгийн байгалийн үзэсгэлэнг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр “Бест арт” галерейд нээлтээ хийлээ.

Өвөрмонголын Хянган аймгийн үзэсгэлэнт байгалийн гэрэл зургийн хальснаа буулгахаас гадна тус аймгийн Рашаант хотыг онцолсон гэрэл зургууд олны анхаарлыг ихэд татна. 

Учир нь Рашаант хот нь Хятад улсад рашаан сувиллаараа дээгүүрт ордог хотын нэг аж. Жилд Хянган аймагт гадаад, дотоодоос долоон сая орчим жуулчид ирдэг. Үүний 90 орчим хувийг дотоодын Хятадын жуулчид эзэлдэг байна.  
Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 30 мэргэжлийн гэрэл зурагчны 60 гаруй бүтээл дэлгэгджээ. Уг үзэсгэлэнг энэ сарын сүүлчээр Дорнод аймагт олны хүртээл болгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

"Өндөр тэнгэрийн цэцэгс"

"Тэтгэлт"

"Оргилж буй мөсөн гол"

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж