Элэг шилжүүлэн суулгах өвчтөнийг нээлттэй гурван цаг үлдээжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Элэг шилжүүлэн суулгах өвчтөнийг нээлттэй гурван цаг үлдээжээ

Холливудын хамгийн бүтэлгүй оддын нэг жүжигчин Линдей Лохан энэ жилийн эхээр Калифорни мужийн номхон далайн эргийн хурдны зам дээр “Porsche” машинтайгаа явж байгаад өөр автомашиныг мөргөж, осол гаргасан байна.

Хонконгийн мэс заслын нэгэн эмч өөр өвчтөнд мэс засал хийхийн тулд элэг шилжүүлэн суулгуулах өвчтөнийг мэс заслын орон дээр нээлт хийснээс хойш гурван цаг орчим орхисон хэрэг гарчээ. Нарийн мэргэжлийн мэс засалч тун ховор учраас Queen Mary  эмнэлгийн мэс заслын эмч Др.Кевин Нг  хоёр эмнэлэгт ажиллах тусгай гэрээ байгуулсан ажээ.

Нээлт хийснээс хойш гурван цаг мэс заслын орон дээр хэвтсэн өвчтөнд элэг шилжүүлэн суулгасны дараа биеийн байдал нь хэвийн байгаа ч мэс заслын эмчийн талаар гомдол гаргасан тул энэ хэрэг дээр мөрдлөг явуулж эхэлсэн байна.

Хонконгийн Өвчтөний эрхийг хамгаалах газрын төлөөлөгч Тим Пан Хун Queen Mary  эмнэлгээс орон тооны бус мэс засалчийн ажил үүргийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхийг шаардсан байна. Өвчтөнд нээлт хийж, мэс заслын орон дээр гурван цаг үлдээнэ гэдэг түүний амь насанд том эрсдэл учруулж буй хэрэг гэж Тим Пан Хун хэлсэн юм.

Эмнэлгийн мэргэжилтний тайлбарласнаар өвчтөнд нээлт хийж, гурван цаг үлдээхэд цус алдах, цусанд халдвар орох эрсдэлтэй гэнэ. Нөгөө талаар мэс засал амжилттай болсон ч удаан хугацаанд сөрөг үр дагавар гарч болзошгүй ажээ.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж