iPhone 8 ба iPhone X: Ямар ялгаатай вэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

iPhone 8 ба iPhone X: Ямар ялгаатай вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад Ерөнхийлөгчийн сонгуульд ялсантай нь холбогдуулан баяр хүргэж өнөөдөр захидал илгээлээ.

Apple компанийн сор бүтээл болсон iPhone ухаалаг утасны сүүлийн загварууд болох iPhone 8 ба iPhone 8 Plus хэдийн худалдаанд гарсан. Харин одоо Apple-ын үнэнч хэрэглэгчид iPhone X шинэ загварыг хүлээж байна. Арваннэгдүгээр сарын 6-наас зах зээлд нэвтрэх iPhone X үнийн хувьд iPhone 8 загвараас даруй 40 гаруй хувиар илүү. 

Тэгвэл, тэдний гол ялгаа нь юу вэ?

ДЭЛГЭЦ – Өнгөрсөн ба ирээдүй

iPhone X ба iPhone 8-ыг харьцуулах хамгийн эхний үзүүлэлт бол дэлгэц.

  • iPhone X – 5.8 инч, 18.5:9 True Tone OLED, 2436х1125 пиксел
  • iPhone 8 – 4.7 инч, 16:9 True Tone LCD, 1334×750 пиксел

iPhone X-ийн дэлгэц хэмжээний хувьд том, нягтшил сайн, дээр нь эрчим хүч зарцуулалт багатай. Тэгснээр цэнэг барих чадвар нэмэгдэж байгаа юм. Ер нь бол iPhone-ын хамгийн өндөр үзүүлэлттэй, хамгийн сайн дэлгэцтэй хувилбар гэж болно.

ЗАГВАР – Авсаархан ба овортой

iPhone X ба iPhone 8 загварууд хэмжээний хувьд нэлээд ялгаатай.

  • iPhone X – 143.6 х 70.9 х 7.7 мм хэмжээтэй, 174 грамм жинтэй
  • iPhone 8 – 138.4 x 67.3 x 7.3 мм хэмжээтэй, 148 грамм жинтэй. 

iPhone X нь нөгөө загвараасаа урт. Гэхдээ өргөн, зузааны хувьд төдий л ялгагдахгүй, бас жингийн хувьд 17 хувиар илүү хүнд. iPhone 8 Plus загвартай харьцуулбал, Plus нь 158.4 х 78.1 х 7.5 мм хэмжээтэй, 202 грамм жинтэй юм.

Гэхдээ iPhone X төгс гэсэн үг хараахан биш. Дэлгэцийн дээд ирмэг дагуу нүүр царай таних Face ID технологийг ажиллуулах үндсэн мэдрэгчүүд байрласан тул зураг, бичлэгийг бүтэн дэлгэцээр үзэхэд асуудалтай. iPhone хэрэглэж дадсан хэрэглэгчдийн шүүмжлэлтэй хандаж буй бас нэг зүйл нь Home товчлуур байхгүй болсон явдал юм.

Бусад загвар, хийцийн хувьд iPhone X ба iPhone 8 загвар төдийлөн ялгагдахгүй. Хоёул шилэн артай, утасгүйгээр цэнэглэх боломжтой, IP67 ус болон шорооны хамгаалалттай. Энэ нь нэг метр хүртэл гүнтэй усанд 30 минут байхад асуудалгүй гэсэн үг юм. 

Хоёр загварын стерео чанга яригч нь iPhone 7 загвараас 25% илүү чанга дуугаралттай. 

Өнгөний хувьд iPhone X нь мөнгөлөг болон саарал гэсэн хоёрхон өнгөний сонголттой бол iPhone 8-ын алтлаг хувилбар нэмэгдэнэ. 

Харагдах байдлын хувьд ялгаагүй ч хоёул бараг нэг хэмжээнд ажиллана. 

  • iPhone X ба iPhone 8 – Хоёул Apple A11 “бионик” чиптэй, зургаан цөмт CPU, зургаан цөмт GPU, 3GB RAM (iPhone X), 2GB RAM (iPhone 8)

Түр санах ой /RAM/-н үзүүлэлтээр iPhone X илүү боловч дэлгэц, камерын хүчин чадал ялгаатай учир ажиллагааны тал дээр төдийлөн ялгаа гарахгүй.

Үзүүлэлт, ажиллагаа тал дээр Apple компани салбартаа тэргүүлэгч. A11 чип нь өмнөх iPhone 7 ба iPhone 7 Plus-ын А10 чиптэй харьцуулахад, CPU 25%, GPU 30% илүү хурдан ажиллана гэж компанийн зүгээс мэдэгдээд байгаа. Multitasking буюу нэг дор олон үйлдэл гүйцэтгэхэд A11 чип нь 70% илүү хурдан ажиллана. 

КАМЕР – Хос ба дан

iPhone X ба iPhone 8 утасны бас нэгэн чухал ялгаа нь камер юм.

iPhone 8 Plus-ын адилаар iPhone X нь 2х оптик зүүм (татаж ойртуулах) бүхий 12 мегапиксел телефото дурантай. Тиймээс гэрэл сайтай орчинд татаж ойртуулж авахдаа маш чанартай зураг авах болно. Мөн Хөрөг зураг авах горимтой.

Хэрэв татаж ойртуулах болон хөрөг зургийн горим шаардлагагүй гэвэл iPhone 8-ын камер iPhone X-ээс дутах зүйлгүй.
 

БАТТЕРЕЙНЫ ХҮЧИН ЧАДАЛ – Амин судас

Гадаад, дотоод зүйлсээс гадна хамгийн чухал үзүүлэлт болох баттерейны хүчин чадлын тухайд iPhone 8 урам хугалж магадгүй. Apple компани iPhone 6-гаас энэ тал дээр төдийлөн хувьсал хийж чадаагүй гэж болно. iPhone 8 дээр ч бас давтагдсан. 

Харин iPhone X арай өөр. Гоц гойд сайжруулсан зүйл байхгүй ч цэнэг барихын хувьд iPhone 7-гоос хоёр цагаар илүү гэж Apple мэдэгдсэн юм. Гэхдээ энэ тооцооллыг хэрхэн гаргаж ирснийг технологийн салбарын мэргэжилтнүүд шүүмжилж байна. 

Гэхдээ цэнэглэх тал дээр Apple дэвшил гаргаж чадсан. Шинэ загварын iPhone-ууд бүгд утасгүй цэнэглэгдэнэ, утастай цэнэглэгчээр урьдынхаас илүү хурдан цэнэглэгддэг болсон байна. 

ҮНЭ – Зөвхөн томчуудад

Энэ хамгийн хэцүү хэсэг нь. Сайн мэдээ нь гэвэл iPhone X ба iPhone 8-ын хамгийн бага багтаамжтай нь 64GB. Харин муу мэдээ нь багтаамжийн хувьд ердөө хоёр сонголттой. 

  • iPhone X – 64GB ($999), 256GB ($1,149)
  • iPhone 8 – 64GB ($699), 256GB ($849)

iPhone X нь iPhone 8 загвараас даруй 300 ам.доллар, iPhone 8 Plus-аас 200 ам.доллараар үнэтэй. 
 

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж