Азид өдөрт нэг тэрбумтан “төрж” байна | News.MN

Азид өдөрт нэг тэрбумтан “төрж” байна

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Азид өдөрт нэг тэрбумтан “төрж” байна

Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүнбазарт хандаж өнөөдөр илгээлээ.

Хятад улс тэрбумтнуудынхаа тоогоор бүс нутагтаа тэргүүлж, 2016 оны тэрбумтнуудын жагсаалтад шинээр 101 тэрбумтан нэмэгдсэн байна.  2016 онд Ази даяар 637 тэрбумтан бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 25 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.  Харин АНУ –д нийт тэрбумтнуудын таван хувь буюу 563 нь амьдарч байгаа бол Европт ердөө гуравхан хувь буюу 343 тэрбумтан байдаг ажээ.

Харин барууныхнаас ялгаатай нь Хятадын томоохон аж үйлдвэрийн эздийн 23 хувь баячуудын клубт харьяалагддаг гэнэ. Хятадын тэрбумтнуудын жагсаалт цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаагаас гадна тэдний дундаж нас АНУ болон Европын тэрбумтнуудаас харьцангуй залуу буюу 55 байгаа юм. Харин АНУ-д тэрбумтнуудын дундаж нас 67, Европт 66 байна. Мөн Хятадын тэрбумтнуудын хөрөнгө дунджаар 2.5 тэрбум ам.доллараар хэмжигдэх болжээ. Хонконгийн тэрбумтнуудын жагсаалтад өнгөрсөн жил 10 хүн нэмэгдэж, 69 болсон байна. Судалгааны дүнгээс харахад Азид өдөрт нэг тэрбумтан “төрж” байгаа нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл, эдийн засгийн өсөлт болон ам.долларын ханшийн хэлбэлзэлтэй холбоотой юм.

Эдгээр тэрбумтнуудын ачаар дэлхий даяар 27.7 сая хүн ажилтай, орлоготой байгаа нь Их Британийн нийт хөдөлмөр эрхлэгчидтэй тэнцэж байгаа юм.

 

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-27 66.181.176.165

МАНАЙД ӨДӨРТ ХЭД ХЭДЭН ҮГЭЭГҮЙ ЯДУУЧУУД НЭМЭГДСЭЭР БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж