"IPhone X"-ийн захиалга эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

"IPhone X"-ийн захиалга эхэллээ

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, технологийн төвөөс орон нутгийн сонгуульд автоматжуулах системийг ашиглахтай холбоотой бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн есдүгээр сард танилцуулагдсан IPhone X бүтээгдэхүүний урьдчилсан захиалга өнөөдрөөс /2017.10.27/ эхэлнэ.

Ухаалаг гар утасны дараагийн 10 жилийн эхлэл гэгдэж буй Iphone X нь мөнгөлөг болон хар саарал гэсэн өнгөний сонголттойгоор ирэх 11 дүгээр сарын 3-аас дэлхийн 55 оронд худалдаанд гарна.

IPhone X нь өмнөх загваруудаа эвдэж ‘Home’ товчийг хасаж утасны нүүрэн тал тэр чигтээ дэлгэц болсноороо онцлог. Мөн арын камер хос болж зургийг нэг өнцгөөс олон төрлөөр авах боломжуудыг бүрдүүлж байгаа юм. Амьд эможи, утасгүй цэнэглэгчийг дурдахгүй байж болохгүй. Харин дэлгэцийн цоожийг ‘Face ID’ технологийн дагуу тайлдаг болсон.

Уг бүтээгдэхүүн нь 64 болон 256 гигабайт гэсэн хоёр сонголттой худалдаанд гарна. Үнийн хувьд 64 гигабайт нь 999 ам.доллар байх бол 256 гигабайт багтаамжтай хувилбар нь 1.149 ам.долларын ханштай байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж